Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хямрал ба гарц: Дахин боловсруулалтын алтан үе

Хямрал ба гарц: Дахин боловсруулалтын алтан үе

Green development by Green development
April 24, 2026
in Ногоон дэлхий, Ногоон технологи
0

Та цалинтай ч өртэй амьдарсаар байна уу?

Асуудал таны орлогод биш,- Ормузын хоолойд байна.

  Тэртээ Персийн буланд дайн болж байна, Ормузын хоолой хаагдсанаас газрын тосны үнэ тасралтгүй өсөж байна… гэсэн мэдээллүүдтэй та хаа нэгтээ таарч байв уу? Магадгүй та энэ талаар огт мэдэхгүй, бас сонирхохгүй байж болно. Гэхдээ өдрөөс өдөрт халаас тань нимгэрсээр байгааг та мэдэрч байгаа болов уу. Үүнийг эдийн засгийн хямрал гэдэг, бас хамаарал гэдэг. Ойрх  Дорнодын бүс нутагт өрнөж буй мөргөлдөөний чичиргээ бидний халаасанд төдийгүй хэрэглээний зан төлөвт хэрхэн нөлөөлж байна вэ?

Газрын тосны хямрал хэнд хамаатай вэ?

You might also like

Ногоон бодлого

Байгаль бус хүний бүтээсэн экосистем

June 4, 2026
Ногоон бодлого

Булсан ч аюултай, шатаасан ч эрсдэлтэй

May 29, 2026

Дэлхийн нийт газрын тосны 20 хувийг дангаараа нэвтрүүлдэг Ормузын хоолойг дэлхийн эдийн засгийн гол артерийн судас гэж нэрлэхэд хэтрүүлэг болохгүй. Харин өнөөдөр Ойрх Дорнодын бүс нутгийн мөргөлдөөний улмаас Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ тасралтгүй нэмэгдэх эрсдэл үүсээд байна.

Газрын тос бол зөвхөн шатахуун биш, бүхий л салбарын үйлдвэрлэлд жин дарах түүхий эд юм. Иймдээ ч үнийн өсөлтийнх нь 15–20 хувь таны хэтэвчнээс гардаг. Баррель тутмын үнэ нэг дахин нэмэгдэхэд таны орлого ийм хувиар буурч байна гэсэн үг.

Дахин боловсруулалтаар хямралыг даван туулах нь:

Газрын тосны үнэ болон шинэ хуванцар сав үйлдвэрлэх зардлын хооронд маш өндөр буюу 90 хувийн хамаарал бий. Сав баглаа боодлын салбар нийт хуванцар үйлдвэрлэлийн 40 орчим хувийг хэрэглэдэг. Иймээс газрын тосны үнэ нэмэгдэх тусам дахин боловсруулсан сав эдийн засгийн хувьд илүү сонирхолтой сонголт болдог нь хууль ёсны үзэгдэл юм.

Нэг баррель  газрын тосны үнэ 100 ам.доллароос давахад шинэ хуванцар үйлдвэрлэх зардал дахин боловсруулсан хуванцраас дунджаар 15-30 хувиар нэмэгддэг нь үйлдвэрлэгчдийг хошууруулах гол хөшүүрэг болдог байна.

Хямрал бол- байгаль орчныг хамгаалах хурдасгуур

Монгол Улсад хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр 40 гаруй үйлдвэр бүртгэлтэй байгаагаас 20 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарыг тэргүүлэгчдийн нэг “Эм Си Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа дахин боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Дахин боловсруулсан түүхий эд нь газрын тосны зах зээлийн савлагаанаас харьцангуй хараат бус байдаг тул энэ салбарын үйлдвэрлэгч хямралын үед ч зардлаа илүү оновчтой төлөвлөх боломжтой. Энгийн үед ч дахин боловсруулсан сав ашиглах нь шинэ хуванцар сав үйлдвэрлэхээс 20-40 хувь хямд зардалтай.

Дахин боловсруулсан сав ашиглах нь газрын тосноос хуванцар савыг шинээр гаргаж авахаас 85 хувиар бага эрчим хүч зарцуулдаг.

Энэ нь үйлдвэрлэгчдэд давхар хэмнэлт болдог аж. Нөгөөтээгүүр, эрчим хүчний зарцуулалт бол уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл мөн. Дэлхийн дулаарлыг үүсгэж буй нийт хүлэмжийн хийн ялгарлын 73 хувь нь зөвхөн эрчим хүчний салбараас ялгардаг гэвэл дэлхий даяар дулааралтай тэмцэж буй энэ цаг үед дахин боловсруулах технологи гол “аврагч” гэж хэлж болно. Мөн хог хаягдлыг бууруулах,хөрсний тэнцвэрт байдлыг сэргээх гээд экологийн өндөр ач холбогдолтой энэ салбарын “алтан үе” ийн эхэлж байна.

 Сэтгүүлч У.Анхцэцэг

Tags: toppostногоон хөгжил
ShareTweet
Green development

Green development

Next Post
Б.Мөнхтамир: COP17-д 8-10 мянган зочин оролцох төсөөлөлтэй байна

Б.Мөнхтамир: COP17-д 8-10 мянган зочин оролцох төсөөлөлтэй байна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English