Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон бизнес
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон бизнес
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бизнес
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Нэг сая мод тарьж ургуулсан Тайванийн модны эмч хатагтай Чэн Ли И-гийн зөвлөгөө

Нэг сая мод тарьж ургуулсан Тайванийн модны эмч хатагтай Чэн Ли И-гийн зөвлөгөө

Ts.Buyanbat by Ts.Buyanbat
October 16, 2023
in Uncategorized @mn, Ногоон технологи
0

You might also like

Ногоон технологи

Хашаандаа ямар модыг хаана яаж тарих тухай зөвлөмж

December 6, 2023
Uncategorized @mn

ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр: Манай банк 2030 он гэхэд нийт зээлийнхээ 10 хувийг ногоон болгоно

December 5, 2023
              Манай улсад ургамал, ой  судлаач, аграномич гэх зэрэг мэргэжилтэн бэлддэг бол Тайванийн их дээд сургуулиуд ойн эмч, ургамлын эмч гэсэн мэргэжлээр хүмүүсийг сургаж гаргадаг байна. Элс цөлтэй хөрсөн дээрээ 60-80 градус хүртэл халдаг газар нутгуудад ажиллаж амжилттай мод тарьж ургуулсан хатагтай Чэн Ли И манай оронд энэ намар ирж мод тарихдаа өгсөн зөвлөгөөнөөс хүргэж байна.
1. Мод тарих орчноо заавал хашаалах хэрэгтэй. Хашаа хийхгүйгээр мод таривал амжилттай ургахгүй.
2. Говийн нөхцөлд шуудуу ухаж мод тарих нь зүйтэй. Ингэснээр борооны усыг шуудуундаа хуримтлуулах боломж бүрдэнэ.
3. Бороо орж байх үед мод таривал амьдрах чадвар нь илүү нэмэгддэг.
4. Хур тунадасны хэмжээний өнгөрсөн хугацааны түүхийг мэдэх нь мод тарьж ургуулахад чухал ач холбогдолтой.
5. Нэг төрлийн модыг нэг дор тарьдаггүй. Нэг төрөл зүйлээс бүрдсэн ой галд шатах, хортон шавжид өртөх нь амархан байдаг.
6. Модны эргэн тойронд байгаа өвс ургамлыг зулгаах хэрэггүй. Хэрвээ модны суулгацаас өндөр түвшинд очоод нарыг нь хаагаад байвал өвс ургамлыг тайрна. Түүнээс биш үндсээр нь сугалдаггүй
Түүнчлэн “Тухайн модны тогоон доторх чийгийг нь зэрлэг ургамал хадгалдаг. Гэтэл Монголд эдгээр өвс ургамлыг зулгааж хаях хандлага их ажиглагддаг. Энэ нь буруу зүйл юм.
Модыг дагаад өвс ургамал ургаж байдаг. Жишээлбэл Баянхонгорт очоод шороо, чулуутай хөрсөнд мод тарьсны дараа эргэн тойронд нь зөндөө олон ургамал ургачихсан байсан. Цөлжилтийг бууруулж ногоон байгууламжтай болох гэж байгаа бол зэрлэг ургамлыг бас давхар ургуулах нь зөв юм шүү.
Монголд жил бүрийн тавдугаар сарын сүүлээр шууд үндэстэйгээр нь авчраад суулгадаг аргыг хэрэглэж байна. Гэтэл Монголын борооны улирал нь миний ажигласнаар долдугаар сар. Борогтой модыг олноор бэлтгэж гаргаад, зургаа, долдугаар сарыг сонговол олон модыг борооны улиралд амжилттай тарьж чадна” хэмээн зөвлөжээ.
Tags: topnewstoppost
ShareTweet
Ts.Buyanbat

Ts.Buyanbat

Next Post
Ирэх онд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин боловсруулж саарал усыг ашиглаж эхэлнэ

Ирэх онд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин боловсруулж саарал усыг ашиглаж эхэлнэ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон бизнес
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English