Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Шилдэг гэрэл зургийн цаадах гунигт түүх

Шилдэг гэрэл зургийн цаадах гунигт түүх

nogoon.mn by nogoon.mn
October 26, 2026
in Uncategorized @mn
0

2025 оны есдүгээр сард гэрэл зурагчин Федерико Веронези Намибийн цөл дэх ширгэсэн голын сайраар явж байсан зааны сүргийг дагаж явахдаа гунигтай нэгэн дүр зургийн гэрч болжээ. 

Тэрбээр амьгүй төрсөн зааны тугалыг хошуун дээрээ тээж яваа нэгэн эм заантай таарсан байна. “Энэ бол маш эмзэг, сэтгэл урам мөч байсан. Тугалын бие бүрэн бүтэн,  хараахан хөшөөгүй байсан нь шөнө, эсвэл түүнээс хэдхэн цагийн өмнө төрснийг илтгэж байв” хэмээн Ф.Веронези дурсжээ.

You might also like

Ногоон дэлхий

Хөх тэнгэрийн жигүүртэн “нүүдэлчид”

October 9, 2026
Ногоон технологи

Дэлхийн сансрын долоо хоног

October 6, 2026

Анх харахад энэ сэтгэл эмзэглүүлэм дүр зураг эхийн уй гашууг илтгэж байгаа мэт санагдах ч Ф.Веронези хожим нь нөхцөл байдал үүнээс хавьгүй ээдрээтэй байсныг олж мэджээ. Тэрбээр сүргийг хэдэн цагийн турш дагаж, сэтгэл хөдөлгөм хэд хэдэн гэрэл зураг авсан аж.

Тэдгээрийн нэг нь Лондоны Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулдаг “Wildlife Photographer of the Year 2026” тэмцээний тэргүүн шагналыг хүртсэн байна.

Ф.Веронезигийн хэлснээр, эм заан тугалын цогцсыг хэдэн цагийн турш авч явжээ. Хооллох, ус уух үедээ түүнийг хааяа газарт буулгаад, дараа нь дахин өргөн авч Хуаб голын дагуух аяллаа үргэлжлүүлсэн байна. “Ямар гунигтай дүр зураг байсан гээч. Гэхдээ хүмүүс үүнийг харах ёстой гэж би бодсон. Энэ гэрэл зураг заанууд хэрхэн  шаналж, ямар нарийн төвөгтэй сэтгэл хөдлөл үзүүлдгийг тод харуулж байна. Амьтад ийм мэдрэмжтэй гэдгийг хүмүүс тэр бүр төсөөлдөггүй байх” гэж тэрбээр өгүүлсэн байна.

Эцэст нь Ф.Веронези эм заан өөрийнхөө тугалыг бус, өөр зааны амьгүй төрсөн тугалыг авч явсныг олж мэджээ. Энэ талаар түүнд Намибийн цөлийн заануудыг хамгаалдаг ашгийн бус Elephant Human Relations Aid (EHRA) байгууллагын байгаль хамгаалах хөтөлбөрийн захирал Кристин Уинтер хэлсэн байна.

Энэ жил 14 настай уг эм заан хоёр жилийн өмнө өөрийнхөө тугалыг алдсан аж. Түүнээс хойш өөр заануудын амьгүй төрсөн тугалыг авч явахыг нь дөрвөн ч удаа харсан гэж К.Уинтер ярьжээ. Түүний хэлснээр, энэ бүс нутагт ийм зан үйл анх удаа бүртгэгдсэн тохиолдол нь энэ аж.

“Энэхүү “нээлт” нь эдгээр амьтдын сэтгэл хөдлөл бидний төсөөлснөөс ч илүү гүн, нарийн болохыг харуулж байна. Эм заан нас барсан тугалтайгаа сэтгэлээрээ дахин ойртохыг оролдож буй мэт, олон жилийн дараа ч хагацлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь сэтгэл хөдөлгөм санагдсан” хэмээн гэрэл зурагчин нэмж хэлсэн байна.

Огт өөр зааны тугалын цогцсыг эм заан яагаад ийм удаан авч явсныг тайлбарлах хэд хэдэн таамаг бий. Тухайлбал, К.Уинтерийн үзэж буйгаар энэ нь тугалаа алдсан гашуудлаа тайлах, үүнийг сэтгэлзүйн хувьд даван туулах нэг хэлбэр байж болох юм.

“Магадгүй энэ нь тугалаа алдсаны дараах уй гашуугаа даван туулж, хагацлаа хүлээн зөвшөөрөх гэсэн оролдлого байсан байх. Эсвэл тугалаа алдсан явдал түүнд сэтгэлзүйн хүнд цохилт болж, сүргээс өөр тугал үхэх бүрд ийм зан авир гаргадаг болсон ч байж мэднэ” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Түүнчлэн тугалын цогцсыг махчин амьтдаас хамгаалахыг оролдсон ч байж болзошгүй гэж нэмж хэлсэн байна.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English