Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хэт халалтын давлагаанд Европын эдийн засаг “хөрөв”

Хэт халалтын давлагаанд Европын эдийн засаг “хөрөв”

Хэт халалтын улмаас Герман улсын Рейн мөрний усны түвшин татарч, усан тээвэр, хүнсний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.

Green development by Green development
July 22, 2026
in Уур амьсгалын өөрчлөлт
0

Швейцарын Альпаас эх авч, Хойд тэнгист цутгадаг Рейн мөрөн бол Европын хамгийн ачаалалтай усан замуудын нэг. Тус мөрний дагуу байрлах Каубын хэмжилтийн цэг нь Европын дотоод усан замын тээвэрлэлт, эдийн засагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Учир нь энэ хэсгийн усны түвшин ачааны хөлөг онгоц хэр хэмжээний ачаа тээвэрлэх боломжтойг тодорхойлдог бөгөөд

усны түвшин эдийн засгийн улаан шугам буюу 77 сантиметрээс доош орвол ачаа тээвэрлэлт эдийн засгийн хувьд ашиггүй болдог аж. Тэгвэл Каубын усны түвшин наймдугаар сарын байдлаар 21-24 см орчим болж доошилсон нь сүүлийн 150 жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ.

Энэ талаар Рейн мөрний усан зам, тээврийн байгууллагын төлөөлөгч Мартин Вольтерс “Рейн мөрөн дээрх усан тээвэр бүрэн зогсох магадлал бага ч ачааг олон хөлөг онгоцонд хуваарилан тээвэрлэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болно” гэжээ. Түүний хэлснээр, энэ нь цаашид тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн саатал үүсэхэд хүргэж болзошгүй байна.

You might also like

Ногоон бодлого

Хаягдал усыг “чандмань эрдэнэ” болгосон хамтын шийдэл

July 21, 2026
Уур амьсгалын өөрчлөлт

Халууны стрессийг хэрхэн даван туулах вэ

July 2, 2026

Мөн Италийн хамгийн урт гол По мөрний усны түвшин долдугаар сарын сүүлчээр Кремона хотын ойролцоо хэсэгтээ түүхэн доод хэмжээнд хүрсэн байна. По мөрний адаг хэсгийн усны урсгал багассанаар далайн давстай ус голын гольдрол руу нэвтэрч, тариалангийн усалгаанд тус мөрний усыг ашигладаг фермерүүдэд томоохон асуудал үүсгэж байгаа аж.

Дэлхийн цаг уурын байгууллагын эрдэмтдийн мэдээлснээр Европын ихэнх хэсэгт хур тунадасны хэмжээ урт хугацаанд буурсан тодорхой хандлага ажиглагдаагүй. Харин хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь өндөр температурын улмаас усны ууршилтыг нэмэгдүүлж, улмаар гангийн нөхцөл үүсэх магадлалыг нэмэгдүүлж байгааг онцолжээ. Хэт халалтын давлагаа дор хаяж нэг долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд агаарын хэм нэмэгдэхийн хэрээр Европын эдийн засгийн үзүүлэлт буурах эрсдэл нэмэгдэж байна. 

Tags: topposttrend
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English