Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Auto Draft

Тул загасны тоо толгой нэмэгджээ

Green development by Green development
July 9, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Цэнгэг усны индикатор буюу хэмжүүр гэгддэг загас бол тул. Энэ ховор загас зөвхөн цэнгэг усанд амьдардаг болоод ч тэр үү нутгийнхан “Цэнгэг усны хаан” гэж нэрлэх нь бий. Онон бол Монгол орны тул загасны томоохон популяц тархан амьдардаг онцлогтой томоохон гол. Тэгвэл Онон гол хэдэн тул загастайг тогтоох судалгааг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Онон голын загасчдын клуб, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Онон болон түүний цутгал голуудад хийжээ. 

You might also like

Ногоон бодлого

“Баасан ахын төрсөн өдөр” баяртай болох уу

July 8, 2026
Ногоон бодлого

Вьетнамд алба хаасан 20 монгол адуу эх нутагтаа ирлээ 

July 7, 2026

Судалгаа хийх нь олон давхар ач холбогдолтой байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Учир нь, судалгаа хийж тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг нь тогтоосноор  тухайн амьтныг хэрхэн хамгаалах ажлыг оновчтой төлөвлөх боломж гардаг юм. 

Мэргэжилтнүүдийн ярьснаар судалгаа хийхдээ сэртэнгүй нэг салаат хиймэл өгөөшт дэгээгээр тул загасыг бариад биеийн урт, тойргийн уртыг хэмжсэний дараа буцаан тавьсан аж. Түүнчлэн судалгааны явцад тул загасны идэш тэжээлийн бүрэлдэхүүн, ялгаатай талыг харьцуулан судлах зорилгоор агнуурын бусад зүйлийн загасны судалгааг ч давхар хийжээ. 2023 оны судалгаагаар Онон голд нэг километрт 8.7 тоо толгой тул тархсан болохыг тогтоож байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сард гаргасан судалгааны дүгнэлтээр тулын тоо толгой өсөж, нэг километрт 10.2 тул байгаа нь тодорхой болжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд тул загасны хамгаалал сайжирч, ялангуяа нутгийн иргэд хамгаалалд идэвхтэй оролцдог болсонтой холбоотой ажээ.

Сонирхуулахад, тул загас нь Монгол орны Сэлэнгэ мөрөн түүний цутгал голууд, Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Орхон, Шишхэд, Тэнгис, Хэрлэн, Онон зэрэг томоохон голуудад тархан амьдардаг юм. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуульд тул загасыг ховор амьтан гэж үзэн, Улаан номд бүртгэсэн билээ. 

Тул нь дэлхийн хамгийн том яргай овгийн цэнгэг усны загас. Мөн удаан өсөж, орой үржилд ордог, цэвэр, хүйтэн ус шаарддаг тул усны орчны өөрчлөлтөд маш эмзэг амьтан билээ.  Тиймээс International Union for Conservation of Nature (IUCN) буюу Байгаль хамгаалах олон улсын холбоо түүнийг “эмзэг” ангилалд багтаасан юм. 

Нас бие гүйцсэн тул нь 1.5–2 метр, 50–80 кг жинтэй байдаг. Таатай орчинд 30–40 жил, зарим нь түүнээс ч урт наслах боломжтой. Мөн ихэвчлэн 6–8 насандаа бэлгийн бойжилд ордог тул популяци нь удаан сэргэдэг.  Зөвхөн цэвэр, хүйтэн, хүчилтөрөгчөөр баялаг усанд амьдардаг тул гол мөрний бохирдолд хамгийн түрүүнд өртдөг юм. Сонирхолтой нь, үржлийнхээ үед өнгөө өөрчилдөг бөгөөд хавар үржлийн улиралд биеийн өнгө нь хүрэн улаан туяатай болж илүү тодордог ажээ. 

Тул загасны чухал популяцын нэг хэсэг нь Монголын гол мөрөнд амьдардаг учраас түүнийг хамгаалах нь дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалж буй нэг хэлбэр билээ.

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English