Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Амьдрал дундах агро ой

Амьдрал дундах агро ой

Green development by Green development
May 12, 2026
in Аялал жуулчлал, Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

-Ой гэж юу вэ?

– “Ой бол олон моддын бөөгнөрөл юм”

You might also like

Uncategorized @mn

Байгаль хамгаалал “томчуудын асуудал” биш

May 11, 2026
Ногоон бодлого

СОР-17 бага хурал болоход 100 хоног үлдлээ 

May 8, 2026

 Хэрвээ ингэж хариулж байгаа бол та ойн тухай ойлголтоо эргэж харах цаг иржээ. 

Дэлхийн олон оронд ойг зөвхөн байгалийн бүс, моддын бөөгнөрөл төдий биш хүн, байгаль хамтдаа оршин тогтнох тогтолцоо гэж ойлгож эхэлсэн. Үүнийг агро ой (agroforestry) гэж нэрлэдэг. Агро ой нь мод, ургамал, мал аж ахуй, газар тариаланг нэг дор уялдуулан хөгжүүлэх арга юм. Өөрөөр хэлбэл, ойг байгалиас тусгаар орших зүйл бус хүний амьдрал, хүнсний тогтолцоо, хөрс, усны менежменттэй холбоотой авч үздэг. 

Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилтийн асуудал хурцаар яригдаж буй энэ үед агро ойн тогтолцоо тогтвортой хөгжлийн чухал шийдлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож эхэллээ. Учир нь мод бол зөвхөн ногоон байгууламж төдий зүйл биш. Харин хөрсний чийг хадгалах, салхи хаах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, нүүрстөрөгч шингээх зэрэг олон үүргийг давхар гүйцэтгэдэг. Ялангуяа газар тариалангийн бүсэд агро ойн зурвас байгуулснаар экологи төдийгүй эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэж үздэг.

Хөдөө аж ахуйн их сургуулиас хийсэн судалгаагаар тариалангийн бүсэд агро ойн зурвас байгуулснаар улаан буудайн ургац 32 хүртэл хувиар нэмэгдсэн үр дүн гарчээ. Ойн зурвас нь хөрсний чийгийг нэмэгдүүлж,  элэгдлийг бууруулснаар тариалангийн бүтээмжийг шууд дээшлүүлсэн байна. 

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж буй энэ цаг үед “Ойн эдийн засаг” гэх шинэ заалт анхаарал татаж буй. Ойн салбар олон улсад шууд болон шууд бус байдлаар 45 сая ажлын байр, дэлхийн эдийн засагт 1,3 их наяд ам.долларын үнэ цэнийг бий болгодог. Гэхдээ зөвхөн самар, жимс түүх, эсвэл унаган моддоо тайрах аргаар л ашиг хүртэж сурсан бидэнд энэ ойлголт нэн шинэ хэвээр. Харин доорх жишээнээс харахад ой нь зөвхөн байгаль хамгааллын ойлголт биш, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бодлоготой шууд холбоотой асуудал болж байна. Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Төв аймгийн Лүн суманд агро ойн зурвас байгуулсан. Энэхүү бүсэд эдийн засгийн бие даасан орчныг бүрдүүлж,ойжуулсан талбайд жимс жимсгэнэ, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлэн эко аялал жуулчлалын үйлчилгээнээс орлого олох боломж бүрдүүлэхийг зорьж байна.

 Дэлхийн улс орнууд ч агро ойн системийг эдийн засгийн үр ашигтай шийдэл гэж үзэж эхэлсэн. Тухайлбал, Вьетнам улсад эрдэнэ шишийн тариалалтыг агро ойн системээр сольсноор буюу эрдэнэ шиш, жимсний мод, тэжээлийн өвсийг хослуулан тариалснаар нэг га газрын жилийн ашиг 500-600 доллароос 3400 доллар хүртэл өссөн тухай судалгаанд дурджээ.

Гэхдээ агро ой зөвхөн газар тариалантай хамаатай ойлголт биш. Манай орон шиг мал аж ахуйгаа түшиглэн амьдардаг нөхцөлд бас нэгэн шинэ хэв маяг нэвтрүүлэх боломж юм.

Нэг малчин өрх малын тэжээлд жилд дунджаар 2.6 сая орчим төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Малчид агро ойжуулалтыг хөгжүүлж хэрэгцээт ургамалаа өөрсдөө тариалдаг болсноор энэ зардал тэг болтлоо ч буурах боломжтой. Олон улсын жишээ дурдахад, Кени улсад сүүний чиглэлийн үнээний тэжээлд “Calliandra” зэрэг тэжээлийн сөөг ашигласнаар сүүний гарц нэмэгдэж, үнэтэй тэжээл худалдаж авах зардлыг бууруулсан нь фермерүүдийн орлогыг брдитоор өсгөсөн байна.

Эдгээр нь ойг зөвхөн хамгаалах ёстой объект бус, харин тогтвортой үйлдвэрлэл, газар ашиглалтын нэг хэсэг болгож харах шинэ хандлагын илрэл болж байна. Ой гэдэг зөвхөн моддын бөөгнөрөл биш. Харин хөрс, ус, хүнс, эдийн засаг, хүний амьдрал хоорондоо хэрхэн тэнцвэртэй орших тухай ойлголт юм. Бид зөвхөн ой хамгаалах тухай биш, ойтой хамт амьдрах тухай ярьж эхлэх цаг хаяанд иржээ. 

Tags: topposttrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English