Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
СОР-17 бага хурал болоход 100 хоног үлдлээ 

СОР-17 бага хурал болоход 100 хоног үлдлээ 

Green development by Green development
May 8, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

“COP-17-д сэтгүүлчдийн оролцоо” өглөөний уулзалт өнөөдөр (2026.05.08) боллоо. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) ирэх наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус хурлыг зохион байгуулах ажлын алба “Конрад-Аденауэр сан”-тай хамтран “COP-17-д сэтгүүлчдийн оролцоо” өглөөний уулзалтыг хоёр долоо хоног тутамд зохион байгуулах юм. 

You might also like

Ногоон бодлого

Үнэгүй хүргэлт “үнэгүй” биш

May 8, 2026
Аялал жуулчлал

Аялал жуулчлалын “шинэ” татах хүч

May 8, 2026

Энэ удаагийн уулзалт хоёр дахь удаагийнх бөгөөд бага хурлын барилга байгууламж, логистикийн бэлтгэл ажлын талаар голчлон мэдээлэл өгсөн юм. 

COP-17-г зохион байгуулах хүрээнд 12 дэд хороо байгуулагдсан. Тэдний нэг Зам, тээвэр, логистикийн дэд хороо нийт долоон зорилтын хүрээнд 106 ажил төлөвлөжээ. Тухайлбал, олон улсын нисэх онгоц, галт тэрэг, газрын хилээр нэвтэрч буй хурлын оролцогчдыг саадгүй нэвтрүүлэх, хүлээн авах, аюулгүй түргэн шуурхай тээвэрлэх, тээврийн хэрэгслүүдийн сонголтыг олшруулах, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, зам арчлалт, замын хөдөлгөөний зохицуулалт хийх, оролцогчдыг тээвэр, логистикийн мэдээллээр хангах зэрэг ажил багтаж байна. 

Мөн 12 дэд хорооны нэг нь Байр, барилга байгууламжийн дэд хороо. Тус дэд хороо нь бага хурлын үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтцийг бэлтгэх ажлыг хангаж, шаардлагад нийцэх тохиромжтой байр, барилга байгууламжийг сонгох, цахилгаан, интернэт, аудио, видео тоног төхөөрөмж, хуралдааны өрөөний зохион байгуулалт зэрэг дэд бүтцийг хүлээн авагч улсын хэлэлцээр, хавсралтад туссан шаардлагын дагуу хангах, зохицуулалтыг хийх зэрэг үүрэг хүлээдэг. 

Өнөөдрийн байдлаар загвар зураг, төсөв боловсруулах, гадна инженерийн шугам сүлжээний ажил, ус хангамж, ариутгах татуурга, усалгааны систем, цахилгаан хангамж, гадна холбоо, авто зам, зогсоолын зураг, хурлын байр, барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг эхний ээлжийн ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн бага хурал болох барилгыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 80.000 м2 барилгажилтын талбай бүхий 10 мянга хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай, эко, байгальд ээлтэй шийдлээр бүтээн байгуулахаар төлөвлөжээ. 

Нэмэлт мэдээлэл өгөхөд, бага хурал зохион байгуулагдах орчныг цэнхэр болон ногоон гэсэн хоёр бүсэд хуваана. Цэнхэр бүсэд орсон хүн ногоон бүс рүү чөлөөтэй зорчиж болох бол ногоон бүс иргэдэд нээлттэй байхаараа онцлог. 

Цэнхэр бүс нь СОР-17 хурлын олон улсын хэлэлцээ, хамтын ажиллагааны үндсэн орон зай болно. Энэ нь: 

  • Хоёр талт болон олон талт хэлэлцээ
  • Засгийн газар, удирдагчидтай шууд харилцах боломж
  • Бодлогын яриа хэлэлцээ, дэлхийн амлалт, олон улсын уриалга
  • Нөлөөлөл, итгэлцэл, оролцооны талбар байх юм.

Цэнхэр бүсийн оролцогчдын бүртгэл 2026 оны тавдугаар сарын 1-нд нээгдсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.

Ногоон бүс нь СОР17 хурлын олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацын орон зай юм. Ногоон бүсэд:

  • Олон нийтэд нээлттэй дипломат харилцааны орон зай
  • Технологи, төсөл, шийдлүүдийг танилцуулах
  • Залуучууд, эмэгтэйчүүд, олон нийт, иргэний нийгмийн оролцоог дэмжих
  • Мэдлэг түгээх, олон нийтэд хүрэх, таниулах үйл ажиллагаа явагдана. 
Tags: mopnews
ShareTweet
Green development

Green development

Next Post
Хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Усны газар байлаа

Хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Усны газар байлаа

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English