Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
“Хамааралд” орсон хүлэмжийн аж ахуй  

“Хамааралд” орсон хүлэмжийн аж ахуй  

Green development by Green development
May 6, 2026
in Ногоон бодлого
0

Монголд хүлэмжийн аж ахуй хөгжихгүй байгаа тухай яриа шинэ биш ч асуудал бүр эмзэг түвшинд хүрээд байна. Нарийн ногооны импорт шууд утгаараа хүнсний аюулгүй байдлын эмзэг цэг болон хувирсныг анхааруулсантоо баримт хангалттай байна.  

Тухайлбал, 2025 онд улсын хэмжээнд ердөө 159.7 га талбайд нарийн ногоо тариалж, 14.500 тонн ургац авчээ. Харин 57.7 мянган тонн нарийн ногоог импортолжээ. Өөрөөр хэлбэл, бид идэж байгаа ногооныхоо 80 хувийг гаднаас авч, ердөө 20.6 хувийг л дотооддоо тариалсан байх юм. Хэрвээ хүнс, нарийн ногооны 70–80 хувийг импортолж байвал энэ нь бусад орноос шууд “хамаарал”-тайгийн, цаашлаад хүнсний аюулгүй байдлын эмзэг байдлын дохио болдог. 

Бодлого байгаа ч бодит үр дүн алга

Энэ байдлыг өөрчлөх нэгдсэн бодлого огт байхгүй биш, төрөөс олон төсөл, төлөвлөгөө, тогтоол гаргасан. Тухайлбал, 2024 онд Засгийн газрын 220 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулах тогтоол гарч, бүтээн байгуулалтын ажил нь эхэлжээ. Мөн олон улсын санхүүжилтээр хүлэмж барьж, БНСУ, АНУ зэрэг улстай хамтарсан ухаалаг хүлэмжийн төслүүд хэрэгжиж эхэлсэн. Дархан, Төв аймагт дөрвөн улирлын хүлэмжүүд ашиглалтад орж, зарим аж ахуйн нэгж шинэлэг технологи нэвтрүүлж байна. Гэсэн ч энэ бүх алхам салбарыг бодитоор өөрчилж чадаж байна уу, эсвэл зөвхөн “жишиг төсөл” хэвээр үлдэж байна уу гэсэн нэг асуулт хариултгүй байна.  

You might also like

Uncategorized @mn

“Шинэ яндан”-гийн эргэн тойронд

May 6, 2026
Ногоон бодлого

З.Батбаяр: Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуй маш эмзэг түвшинд байна

May 6, 2026

Энэ салбар тэр чигтээ болохгүй байгаа юм биш, Монголд хүлэмжийн аж ахуй амжилттай эрхэлж буй жишээ цөөнгүй бий. Дөрвөн улирлын, -40 хэмд ч ургац авдаг автоматжсан хүлэмжүүд байдаг. Гидропоник технологи нэвтрүүлсэн, гаднын стандартаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүд ч байна. Гэхдээ тэд бүгд нэг асуудал ярьдаг нь “Зардал өндөр, эрсдэл их, бодлогын дэмжлэг сул” гэх зүйлс юм. Ийм нөхцөлд энэ салбар “өсөх” биш, зүгээр л “тэсэж” үлдэх түвшинд явж байна. 

Төсөл биш, тогтолцоо хэрэгтэй

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвээс Монгол Улс нарийн ногооны импортын хараат байдлаас гарахыг үнэхээр зорьж байгаа бол хэсэгчилсэн төсөл, түр хугацааны арга хэмжээнээс илүүтэйгээр гурван үндсэн тулгуур дээр суурилсан тогтолцооны шинэчлэл хийхээс өөр гарцгүй. Нэгдүгээрт, эрчим хүчний бодлого. Хүлэмжийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн тулд эрчим хүчний зардлыг бууруулах нь хамгийн чухал. Тус салбарт зориулсан тусгай тарифын зохицуулалт гаргаж, мөн сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг бодлогоор идэвхтэй дэмжих шаардлагатай. Эрчим хүчний зардал өндөр хэвээр байвал үйлдвэрлэл явуулж, зах зээлд өрсөлдөөн бий болгох хүндрэлтэй. Энэ талаар аж ахуйн нэгжүүд учирладаг. 

Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой дэмжлэг. Зээл олгох нь хангалтгүй тул хүлэмжийн аж ахуйд урт хугацааны, тогтвортой урамшууллын систем хэрэгтэй байдаг. Үүнд, татварын хөнгөлөлт, даатгалын дэмжлэг, үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах баталгаат механизмууд багтах ёстой. Ингэснээр үйлдвэрлэгчид богино хугацааны ашиг бус, тогтвортой өсөлт рүү явж чадах юм. 

Гуравдугаарт, нэгдсэн экосистем. Хүнс үйлдвэрлэлийн хамгийн сул тал бол гинжин холбоо тасраад байгаа явдал. Үр, тариалалт, хадгалалт, логистик, борлуулалт хүртэлх бүх шатны системийг нэг бодлогын дор уялдуулах шаардлагатай байна. Ингэж байж л үйлдвэрлэл зөвхөн “тариалах” түвшнээс гарч, зах зээлтэй уялдсан тогтвортой хөгжсөн салбар болж чадах юм. 

Хүлэмжийн тариалалтыг дэмжих нь шууд утгаараа хүнсний аюулгүй байдлын суурь асуудлыг бодлогоор дэмжиж, хамгаалж, улс орны бие даасан байдлыг баталгаажуулах стратеги юм. Хэрвээ бид өнөөдөр бодлоготой, цогц алхам хийхгүй бол маргааш бидний ширээн дээрх хүнс биднээс биш бусдаас хамааралтай хэвээр үлдэнэ. 

Tags: toppost
ShareTweet
Green development

Green development

Next Post
“Их говийн манаач” баримтат кино олон улсын наадмаас шагнал хүртлээ

“Их говийн манаач” баримтат кино олон улсын наадмаас шагнал хүртлээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English