Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
З.Батбаяр: Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуй маш эмзэг түвшинд байна

З.Батбаяр: Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуй маш эмзэг түвшинд байна

Green development by Green development
May 1, 2026
in Ногоон бодлого, Ногоон технологи
0

   Бид усаа бараг үнэгүй хэрэглэдэг. Гэтэл дэлхий дахинд төдийгүй Монгол оронд ч усны хомсдол нь бодит эрсдэл болоод байна. Энэ  нөхцөлд усны менежмент, тарифын бодлого ямар байвал зохистой талаар Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа

Монгол орны гүний усны нөөцийг бүрэн тодорхойлох ажил 2025 оны байдлаар 16 хувьтай байсан. Өнөөдрийн байдлаар энэ ажил ямар түвшинд хүрсэн бол?

You might also like

Ногоон бодлого

Ухаалаг газар тариалан ургац сайн өгнө  

April 30, 2026
Ногоон бодлого

Ирэх сарын сүүлчээр ногоон дугаартай машин нэгдүгээр эгнээгээр зорчино

April 29, 2026

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 20 гаруй хувьд гүний усны хайгуулын судалгаа хийсэн байна. Улаанбаатар хотын хувьд бараг бүх хэрэглээгээ гүний цэвэр усаар хангадаг. Зөвхөн нийслэл ч гэлтгүй орон даяар усны хэрэглээний дийлэнхийг гүний уснаас авдаг. 

Гэхдээ Монгол орны нийт усны нөөцийн ердөө хоёр хувь гүний ус байдаг нь хангалттай үзүүлэлт биш. Усны нөөц хязгаартай, харин хүний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байдаг. Иймээс усны салбарын менежмент нэн чухал асуудал болоод байна.

Гүний усыг зүй зохистой ашиглах чиглэлд ямар менежмент хэрэгжүүлж байна вэ? Ялангуяа ус ихээр ашигладаг салбаруудад ямар бодлого баримталж байгаа вэ?

Гүний усыг зөв ашиглахын тулд зөвхөн хэрэглээгээ хязгаарлах биш саарал усыг дахин ашиглах, гадаргын усыг хуримтлуулах системийг хөгжүүлэх шаардлагатай. Үүнийг хүмүүс ихэвчлэн шинэ, өндөр технологийн шийдэл гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ ерөөс шинэ зүйл биш, харин Монголын нөхцөлд хэрэгжилт л дутаж байна. Жишээлбэл, орон сууцны барилгын дээврийг ус хуримтлуулах зориулалттай шийдвэл тухайн барилга цэвэрлэгээ зэрэг ахуйн хэрэглээний усаа тэндээсээ хангах боломжтой. 

Мөн үерийг зөвхөн аюул гэж хүлээж авах биш, ус хуримтлуулах боломж гэж харж болно. Гол мөрөн дээр далан байгуулж, илүүдэл усыг хуримтлуулан үйлдвэр, станцуудад нийлүүлэх замаар цэвэр усны хэрэглээг бууруулах боломжтой. Харин ус дахин ашиглах сайн жишээ дурдахад, “М Си Эс Кока Кола” компани хаягдал усаа 99 хувь хүртэл цэвэршүүлж, Амгалан дулааны станц болон бусад аж ахуйн нэгжид нийлүүлж байна. Энэ мэт жишгээр үйлдвэрлэл эрхлэгчид усны хэрэглээндээ боломжийн хэрээр өөрчлөлт хийх хэрэгтэй.

Өнөөгийн усны төлбөр бодит өртөг, зардлаа илэрхийлж чадаж байна уу? Цаашид тарифын шинэчлэл хийх шаардлага бий юу?

Шуудхан хэлэхэд өнөөдрийн мөрдөгдөж байгаа тариф хангалттай биш. Цаашид нэмэх шаардлагатай. Усны төлбөр гэдэгт ус ашигласны, бохирдуулсны, мөн үйлчилгээ үзүүлсний гээд гурван төрлийн төлбөр хамаардаг. Гэтэл иргэдийн халааснаас гардаг багахан мөнгө бол зөвхөн танд усны үйлчилгээ үзүүлсний төлбөр. Өөрөөр хэлбэл бид усаа үнэгүй ашигладаг. 

Гэвч ирээдүйд учирч болох үр дагаварын хувьд ус бол асар үнэтэй зүйл. Хэн их хэрэглэж байна, хэн илүү бохирдуулж байна тэр илүү төлөх ёстой гэсэн бодлого баримтлах хэрэгтэй. Ингэж байж бид бохирдсон усаа эргэн цэвэршүүлэх, гадаргын ус хуримтлуулах зэрэг дэд бүтцийн шийдлийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. 

 

Усны төлбөрөөс төвлөрсөн орлогын хэдэн хувь нь буцаад усны салбартаа зарцуулагдаж байна вэ, одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий юу?

Иргэд, ААН-ээс авдаг мөнгө бүхлээрээ буцаад усны салбарт зориулагддаг юм шиг хүмүүс ойлгодог. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар ус ашигласны төлбөрийн 35-с доошгүй хувийг, харин ус бохирдуулсны төлбөрийн 50-с доошгүй хувийг эргэн хуваарилах зохицуулалт бий. Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай биш. Маш бага буюу 20 хүрэхгүй хувь нь эргэн зарцуулагддаг. 

Гэр хороололд нэг хүний хоногийн усны хэрэглээ 8-15 литр байхад орон сууцны хороололд 160-200 литр байдаг. Орон сууцны барилгажилт эрчимжиж буй энэ үед усны менежментийг хэрхэн уялдуулах ёстой вэ?

Орон сууцны цэвэр усны хэрэглээг бууруулах боломж бий. Ингэхийн тулд барилгын зураг төслийг анхнаас нь зөв шийдэх нь чухал. Орон сууц руу орох усны хоолойд саарал усны хоолой нэмэлтээр суурилуулах, мөн дээр хэлсэнчлэн дээврийн ус хуримтлуурыг давхар шийдсэнээр ахуйн хэрэглээнд гүний цэвэр ус хэрэглэх ачааллыг бодитоор бууруулж болно. 

Гэхдээ энд нэг бэрхшээл байдаг. Ерөөс Усны газраас гаргадаг зөвлөмж, шаардлага бодит байдал дээр тун бага хувьтай хэрэгждэг. Үүнийг эрхзүй, менежментийн асуудал гэхээс илүү системийн гажуудал, хээл хахууль, зарим эрх бүхий байгууллагын дур зоргоороо шийдвэр гаргадагтай холбон тайлбарлаж  болно. Үүний нэг тод жишээ бол иргэдийн дунд “Авлига хороолол” гэж нэрлэгддэг бүс. Улаанбаатар хотын усны нөхцөл байдал хэр түвшинд байгаа, бидний дундуур урсаж байгаа гуравхан эх үүсвэрээ яаж авч үлдэх талаар мэргэжлийн байгууллага ярьж анхааруулсаар байхад л яг голын голдирол дээр олон блок барилга барьчихаж байгаа юм. 

Улаанбаатарчууд хэрэглээгээ гүний уснаас хангадаг нь нэг асуудал. Үүний зэрэгцээ тэрхүү гүний усны бохирдол, эрүүл ахуйн чанарт нийцэж байгаа  эсэх асуудал яригдах нь зүйн хэрэг байх

Бодитоор хэлэхэд Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуй маш эмзэг түвшинд байна. Үүний гол эх үүсвэр нь хөрсний бохирдол. Гэр хорооллын нэг гүний худагт л гэхэд дөчин нүхэн жорлон ноогдож байна. Ийм нөхцөлд бидний хэрэглэж байгаа ус хэр бохирдолтой нь ойлгомжтой шүү дээ. 

Удаах нь Туул голын бохирдол. Мэргэжлийн байгууллагаас “Туул голд сэлж болохгүй” гэсэн зөвлөмж гаргах хэмжээнд бохирдолтой байна гэсэн үг. Иймээс бид хөрсний бохирдлоо шийдэхгүйгээр усны эрүүл ахуйн асуудлыг дангаар нь шийдэх боломжгүй юм. 

Сэтгүүлч У.Анхцэцэг

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Green development

Green development

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English