Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хог тээвэрлэх гэрээг цахимд шилжүүлснээр 197 ширхэг модыг хамгааллаа

Хог тээвэрлэх гэрээг цахимд шилжүүлснээр 197 ширхэг модыг хамгааллаа

Green development by Green development
April 20, 2026
in Ногоон бодлого
0

Нийслэлийн хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 810 мянган хуудас цаас хэмнэж байна. Энэ нь 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлсэн гэсэн үг юм. 

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүрэгт хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг энэ сарын 16-наас эхлэн цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр нийслэлийн 90 мянган ААН харьяа дүүргийн хог ачих компанитай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг E-Geree системээр дамжуулан 100 хувь цахимаар баталгаажуулах боломжтой болж байгаа юм. 

Мөн хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business системд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх хүсэлт гаргах бөгөөд тухайн хүсэлт нь дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдах юм байна.  Улмаар уг хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтрэх юм. Ингэснээр ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан гэрээг нэг хоногт багтаан цахимаар баталгаажуулж, хог ачуулах төлбөрөө төлнө. Хог хаягдал тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжсэнээр гэрээ сунгах хугацаанаас хоцрох, олон хуудас цаас үйлдэх асуудлыг бүрэн халж, хог ачуулах ААН, дүүрэг тус бүрийн хариуцсан мэргэжилтнүүд, хог ачих компани цахим орчинд хурдан шуурхай, ил тод ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. 

You might also like

Ногоон бодлого

Хөрөнгө оруулалтын шинэ “өнгө”

June 5, 2026
Ногоон бодлого

Байгаль бус хүний бүтээсэн экосистем

June 4, 2026

Улаанбаатар хотын хэмжээнд хог ачуулах гэрээт 90 мянган байгууллага, хог ачих 35 орчим байгууллага бийг. Эдгээр байгууллага жилд дунджаар 200 мянган удаагийн гэрээ байгуулдаг. Харин энэхүү гурван талт цаасан гэрээг зөвхөн нэг удаа цахим орчинд баталгаажуулж, хадгалснаар жил бүр 810 мянган хуудас цаас, түгжрэл, принтерийн хор зэргийг хэмнээд зогсохгүй 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлж байгаа юм.

Tags: toppostбайгаль орчинногоон хөгжил
ShareTweet
Green development

Green development

Next Post
Нэг очийг унтрааж чадвал маргааш нэг ойг аварч чадна

Нэг очийг унтрааж чадвал маргааш нэг ойг аварч чадна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English