Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Пестицидийн хэрэглээ: Тариалалтын өмнө юу мэдэх ёстой вэ?

Пестицидийн хэрэглээ: Тариалалтын өмнө юу мэдэх ёстой вэ?

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
April 8, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

You might also like

Ногоон дэлхий

Зэрлэг амьтад төмөр замын дагуух гарцаар шилжилт хөдөлгөөн хийж байна

March 27, 2026
Ногоон дэлхий

Сэлбэ гол амь тавихад ойрхон байна

March 19, 2026

Хаврын тариалалтын үе эхэлж буйтай холбогдуулан газар тариалангийн бүсэд түгээмэл хэрэглэдэг ургамал хамгааллын бодисуудыг танилцуулж байна. Монголчуудын нэрлэж заншсанаар пестицид хэмээх энэхүү бодисуудыг үйлчилгээ болон хэрэглэх цаг хугацааны хувьд дараах гурван хэсэгт ангилж болно.

Үр ариутгалын бодис:

Тебу – Тариалалтын өмнө үрийг бодисоор ариутгаснаар аливаа өвчин, мөөгөнцрөөс урьдчилан сэргийлж, үрийн үндэс орчмын илжрэл, навчны халдварлалтыг ургамлын эхний шатанд барьж хамгаалдаг. Тоосон, хуурамч тоосон, чулуут, хатуу бүрхүүлт харуу, фузариоз, гельминтоспориозын үндэсний илжрэл, улаан хүрэн толбожилт, септориоз, үрийн хөгц, торон толбожилт зэрэг өвчний эсрэг хэрэглэнэ.

Хэрэглэх заавар: Бодисыг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрч, ажлын шингэнтэй холих үед тасралтгүй хутгах ёстой. Шингэний 10 литр тутамд 0.4–0.5 литрээр тооцож найруулна.

Хог ургамалтай тэмцэх бодис:

Алмазис – Таримал ургамлын бутлалтаас гол хатгалтын үед, цөөн наст хог ургамлын 2–4 навчтай үед, олон наст хог ургамалд хоёр навч үүсэхээс өмнөх хугацаанд 8–10 г/га тунгаар нэг болон олон наст хос үрийн талт хог ургамлын эсрэг зусах буудай, арвай, хошуу будаа, өвөлжих арвай зэрэг таримал тариалсан талбайд хэрэглэдэг гербицид юм.

Фенизан – Өвөлжих ба зусах буудай, арвай, хошуу будаа, хөх тариа, шар будааны тариалангийн талбайн нэг наст болон олон наст хос үрийн талт хог ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг.

Хэрэглэх заавар: Өвөлжих ба зусах буудайнд үүссэн хог ургамалд га тутамд 200–300 мл шүршиж хэрэглэнэ. Хэрэглэснээс хойш ургац хураалт хүртэл хамгаална. Бэлдмэл хог ургамалд дөрвөн цагийн турш алгуур нэвтэрч орно. Хэрэглэсний эхний өдрөөс хог ургамлын өсөлт зогсох бөгөөд цаг уурын нөхцлөөс хамаарч, хэрэглэснээс хойш 3–15 хоногийн дараа үйлчилгээ нүдэнд харагдахуйц ил болдог.

Уринш боловсруулалтын бодис:

Глифосат 41% – Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалтын өмнө болц түргэсгэх зорилгоор цацаж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар: Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэнэ. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Цацсанаас хойш долоо хоногийн дотор тухайн ургамалд агротехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх хэрэгтэй. Учир нь ургамлын эд эрхтнээр хор тархаж байх үед иш, навчийг гэмтээх нь хорны хөдөлгөөнийг саатуулдаг.

Глифосат 50% – Үет болон хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө цацаж хэрэглэнэ.
Хэрэглэх заавар: Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэнэ. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Газрын дээд хэсгийн хаталт 10–15 хоног, ургамал бүхэлдээ хатах хугацаа 30 хоног үргэлжилдэг. Цацсанаас хойш долоо хоногийн дотор агротехникийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй байх хэрэгтэй.

Глифосат 48% – Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд үйлчилдэг өндөр үр ашигтай гербицид. Химийн уринш бэлтгэх, тариалалтын өмнө, ургац хураалтын өмнө, дараа (болц хурдасгах зорилгоор) цацаж хэрэглэнэ. Олон наст хог ургамлын газрын дээд хэсгийг устгахын зэрэгцээ доод хэсэгт мөн үйлчилдэг.

Хэрэглэх заавар: Хог ургамлыг соёолсноос хойш вегетацийн хугацаанд нь шүршиж хэрэглэнэ. Ургамлын иш, навчаар дамжин хог ургамлыг устгадаг. Хэт эрт цацвал хог ургамлын үндсэнд хүрэх хугацаа хойшлогдож, үр дүн буурах эрсдэлтэй. Гербицид цацсанаас хойш 7–14 хоногийн дотор тухайн талбайд агротехникийн ямар нэг арга хэмжээ авахгүй байх хэрэгтэй.

Глифосат 54% – Олон наст үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалд адил үйлчилдэг. Олон наст ургамлын газрын дээд хэсгийг устгахын зэрэгцээ доод хэсэгт мөн үйлчилдэг.

Дэлхий даяар нийт 10,000 гаруй төрлийн пестицидийн бодис бий. Үүнээс жилд ойролцоогоор 3.7 сая тонныг газар тариаланд хэрэглэж байна. Энэ нь газар тариалангийн салбарын өсөлт, хөгжлийг илэрхийлж болох ч нөгөө талаар зохисгүй хэрэглээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

ДЭМБ-ын судалгаагаар жил бүр ойролцоогоор нэг сая хүн пестицидийн төрлийн бодисын хордлогод өртөж, үүнээс 20 орчим мянга нь нас барах эрсдэлд хүрдэг байна. Иймээс пестицидийг зөвлөсөн тунгаар, зохистой хугацаанд хэрэглэх, мөн хамгаалах хэрэгсэл ашиглахыг зөвлөж байна.

Tags: toppostбайгаль орчинэрүүл мэнд
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English