Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Зэрлэг амьтад төмөр замын дагуух гарцаар шилжилт хөдөлгөөн хийж байна

Зэрлэг амьтад төмөр замын дагуух гарцаар шилжилт хөдөлгөөн хийж байна

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 27, 2026
in Ногоон дэлхий
0

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км урт төмөр замд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлсон байршлуудад зэрлэг амьтанд зориулсан дөрвөлжин нүхэн гарц, дамнуурт гүүр зэрэг нийт 27 гарц, гарам баригдсан байна. Энэхүү төмөр зам нь говийн экосистемийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг бөгөөд “Говийн гайхамшигт-6” (GG6) хэмээн нэрлэгддэг  нүүдлийн хөхтөн амьтдын амьдрах орчинтой давхцдаг.

Уг гарц, гармаар зэрлэг амьтад гарч байгаа эсэх, голчлон ашиглаж байгаа гарцуудыг тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд зэрлэг амьтад нэвтрэх боломжтой томоохон гарц, гармуудад автомат камер суурилуулж, нэг жилийн турш тандалт, судалгаа хийсэн юм. Судалгааны дүнгээр зэрлэг амьтад төмөр замын дагуух гарцыг ашиглаж шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь тодорхой болжээ.

You might also like

Ногоон дэлхий

Сэлбэ гол амь тавихад ойрхон байна

March 19, 2026
Ногоон бодлого

Ус бол дайны зэвсэг мөн “бай”

March 16, 2026

Ялангуяа том биетэй, олноор сүрэглэн амьдардаг нүүдлийн туруутан амьтад ихэвчлэн  дамнуурт гүүрийн доогуур гарч байжээ. Төмөр замын хориг хашааг өргөсгүй хийж байгаа нь нүүдлийн амьтдыг өргөст хашаанд орооцолдож гэмтэх, үрэгдэх эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Хэдийгээр ийм сайн үр дүнгүүд гарч эхэлсэн ч анхаарч үзэх, цаашид цаг алдалгүй заавал хийх шаардлагатай үйл ажиллагаа цөөнгүй байна. Тухайлбал, зөвхөн хүн амын төвлөрөл болон малын бөөгнөрөл ихтэй хэсгүүдэд төмөр замын дагуу хаалт хийх нь оновчтой шийдэл бөгөөд төмөр замыг бүхэлд нь хаших нь зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарлахаас гадна эдийн засгийн хувьд алдагдалтай байдаг байна.

Одоо ашиглаж байгаа төмөр замуудын өргөст хашааг үндэсний стандартын дагуу өөрчлөн  зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай хашаагаар солих нь маш чухал байгаа аж.

Мөн нүхэн гарц, гарам орчмын хөрсний гадаргууг тухайн газрын гадаргатай адил байгалийн хөрс эсвэл элсээр хучих нь зэрлэг амьтдад илүү таатай, танил орчныг бүрдүүлэх бөгөөд саадгүй гарах, бэртэж гэмтэхээс сэргийлэх ач холбогдолтой. Хэрэв эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж чадвал Монгол орны зэрлэг амьтад эх нутагтаа эрх дураараа саадгүй нүүдэллэж, хүн байгалийн харилцан шүтэлцээг үеийн үед хангах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм.

 

Tags: toppostбайгаль орчин
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English