Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Тэнгэрт мандсан “Том улаан сар”

Тэнгэрт мандсан “Том улаан сар”

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 6, 2026
in Ногоон дэлхий
0

2026 оны 3-р сарын 3-ны өдөр дэлхийн одон оронд ховорхон тохиолдох гайхамшигт үзэгдэл ажиглагдлаа. Улмаар сар бүрэн хиртсэний улмаас дэлхийн дээвэрт том улаан сар мандсан юм. Өөрөөр хэлбэл нар, сар хоёрын дунд дэлхий байрлаж, сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл бөгөөд нарны гэрэл дэлхийн агаар мандлаар дамжин сар руу тусахдаа улаан өнгийн долгион цацруулдаг учраас сар улаан, улбар шар өнгөөр гэрэлтэж харагдсан ажээ. Энэ үзэгдэл нь  дэлхийн аль өнцгөөс ажиглаж байгаагаас хамааран өнгөний хувьд улаан хүрэн, зэс улаан, улбар шар зэрэг янз бүрийн туяатай харагдсан байна.

Сар хиртэх үзэгдлийг хүн төрөлхтөн эрт үеэс сонирхон ажиглаж иржээ. Эртний соёл иргэншлүүд сар улаан өнгөтэй болохыг “зөн билгийн дохио” гэж тайлбарладаг байсан бол шинжлэх ухаан үүнийг Дэлхийн агаар мандлын гэрлийн хугаралтай холбоотойг хэлдэг. Ийм төрлийн бүрэн сар хиртэлт дунджаар 2–3 жилд нэг удаа тохиолддог бөгөөд зарим нь дэлхийн тодорхой хэсгээс л бүрэн харагдах онцлогтой.

You might also like

Ногоон дэлхий

Байгалиа хамгаалах нь ирээдүйгээ хамгаалж буй хэрэг

March 2, 2026
Ногоон бодлого

COP17 бидэнд юу өгөх вэ

February 23, 2026

Том улаан сар дэлхийн олон бүс нутагт тод харагдсан бөгөөд ялангуяа Номхон далайн бүс болон Зүүн Азид хамгийн сайн ажиглагдсан байна. Австралийн Сидней хотын шөнийн тэнгэрт улаан өнгөөр мандаж, олон мянган хүн далайн эрэг, өндөр барилгын дээвэр дээрээс энэ үзэгдлийг ажиглажээ. Түүнчлэн Япон улсын Токио хот, АНУ-ын Лос Анжелес, Канадын Ванкувер зэрэг хотуудад сарны бүтэн хиртэлт тод харагдсан байна. Энэ үеэр одон орон судлаачид, гэрэл зурагчид болон олон нийт ажиглалт хийж, улаан сарны гайхамшигт дүр төрхийг зураг, бичлэгээр баримтжуулжээ.

Тус өдөр Монгол Улсад сар мандах үед хиртэлтийн хугацаа дуусаж байсан учраас тод харагдах боломж бага байжээ. Гэсэн хэдий ч зарим ажиглагчид сарны хэсэгчилсэн улаан туяа болон хиртэлтийн төгсгөлийн үеийг ажигласан байна. Мөн төв Азийн ихэнх орнуудад сар мандах цаг нь хиртэлтийн төгсгөлтэй давхацсан тул бүрэн харагдаагүй байна. Зарим тивд огт харагдаагүй бөгөөд тухайлбал, Европ болон Африкийн ихэнх хэсэгт сар тэнгэрийн хаяанаас доор байсан тул энэ үзэгдлийг харах боломжгүй байв. Тиймээс дэлхийн бүх хүн ижил байдлаар харах боломжгүй, географийн байрлалаас хамаардаг тэнгэрийн үзэгдэл ажээ. Сар хиртэлт доорх бүс нутгуудад тухайн цаг үеүдэд ажиглагджээ. Тухайлбал:
Хойд Америкт

  • Нью-Йорк, Вашингтон хотод – 03:44 орчим эхэлж 06:30 орчим дууссан
  • Детройт – 03:44-07:06
  • Чикаго, Нью-Орлеанс – 02:44-06:24
  • Лос-Анжелес, Сан-Франциско – 00:44-06:23

Азид

  • Токио – 17:44-23:23
  • Бээжин – 18:00-22:23
  • Манила – 17:57-22:23
  • Жакарта – 18:06-21:23 цагуудад том улаан сар ажиглагдсан байна. 
Том улаан сар Пакистанд 

Сарны бүрэн хиртэлт тохиож байсан үеүд

2015 оны 9-р сарын 28
Дэлхий даяар ажиглагдсан бүрэн сар хиртэлт болж, маш тод улаан өнгөтэй харагдсан. Энэ нь “Super Blood Moon” гэж нэрлэгдсэн онцгой үзэгдэл байв.

2018 оны 7-р сарын 27
21-р зууны хамгийн урт сар хиртэлт болж, ойролцоогоор 1 цаг 43 минут үргэлжилсэн. Европ, Африк, Азийн олон орноос тод харагдсан.

2019 оны 1-р сарын 21
Хойд болон Өмнөд Америк, Европын зарим хэсэгт ажиглагдсан бүрэн сар хиртэлт болсон.

2021 оны 5-р сарын 26
“Super Flower Blood Moon” гэж нэрлэгдсэн сар хиртэлт болж, Номхон далайн бүс болон Америкт тод харагдсан.

2022 оны 5-р сарын 16
Хойд ба Өмнөд Америк, Европ, Африкийн зарим хэсгээс улаан сар ажиглагдсан.

2022 оны 11-р сарын 8
Ази, Австрали, Америкийн ихэнх орноос тод харагдсан бүрэн сар хиртэлт болсон.

Том улаан сар Энэтхэгт 

2026 оны 3-р сарын 3-ны том улаан сар нь дэлхийн олон орны хүмүүсийг нэгэн зэрэг тэнгэр рүү харахад хүргэсэн, байгаль ба сансар огторгуйн гайхамшгийг мэдрүүлсэн үзэгдэл боллоо. Шөнийн тэнгэрт улаан өнгөөр гэрэлтэх сар нь бидний амьдарч буй гариг сансрын өргөн уудам ертөнцтэй ямар нягт холбоотойг дахин сануулсан сонирхолтой үзэгдэл болсон юм.

Дараагийн томоохон бүрэн сар хиртэлт 2028 оны 12-р сарын 31-нд ажиглагдах төлөвтэй хэмээн одон орон судлаачид тооцоолж байна.

https://www.abc.net.au/news/science

https://www.theguardian.com/

Tags: toppost
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English