Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Аялал жуулчлалын сувд – “Амьд ус”

Аялал жуулчлалын сувд – “Амьд ус”

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
January 18, 2026
in Ногоон дэлхий
0

“Монголын Швейцар” гэгддэг Хөвсгөл аймаг өвлийн улиралд үлгэрийн мэт үзэсгэлэнт байгалиараа дотоодын болоод олон улсын жуулчдыг ихээр татдаг. Тэгвэл сүүлийн  жилүүдэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн хойно орших идэр есийн -50 хэмийн хүйтэнд хөлддөггүй “Жаргалант гол” өвлийн аялал жуулчлалыг ихээр татаж,  жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн байна.

Нутгийн иргэд эрт цагаас “Амьд ус” хэмээн хүндэлж ирсэн бөгөөд өвлийн улиралд голын эргэн тойронд ургамал ногоо цэцэглэн ургаж, уснаас савсах уур нь ойр орчмын мод бутыг цантуулж, цасан цагаан үлгэрийн орон мэт харагддаг. Энэхүү өвөрмөц, үзэсгэлэнт дүр төрх нь дотоод гадаадын аялагчид, гэрэл зурагчид, байгалийн сонин содон үзэгдлийг сонирхон дурлагчдын заавал зорих газрын нэг болж сүүлийн нэг сарын хугацаанд 7000 гаруй жуулчин очжээ.

You might also like

Ногоон дэлхий

Байгаль бидэнд юу сануулж байна вэ

January 21, 2026
Ногоон бодлого

Эх дэлхийгээ аврах боломж

January 15, 2026

Харин олон нийтийн сүлжээнд “Жарганат”, “Жаргант” эсвэл “Жаргалант” хэмээх маргаан үүсэж эхэлснийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас албан ёсны нэршил нь “Жаргалант гол” болохыг анхааруулжээ. Энэ нэр нь Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нэр юм. Түүнчлэн “Жаргалант гол руу машин явах боломжтой юу” гэх сэдэв нийгмийн сүлжээнд өрнөж, аялагчдын анхаарлын төвд байна.

Яагаад “Жаргалант гол” хөлддөггүй вэ?

Жаргалант гол нь газрын гүний дулаан булгуудтай холбогдсон бөгөөд тэдгээрээс оргилох ус нь өвлийн -50 хэмийн хүйтэнд ч голын температурыг 0 хэмийн орчимд тогтвортой хадгалдаг. Мөн голын ус байнга урсаж, газрын гүнээс шинэ усаар сэлбэгддэг тул мөс тогтох нөхцөл бүрддэггүй аж. Үүний сацуу усанд агуулагдах эрдэс бодис болон ууршилтаар явагдах дулааны солилцоо нэмэгдэн нөлөөлж, голыг жилийн турш “амьд” байлгадаг.

Байгаль эхийн бүтээсэн энэ гайхамшгийг үзэхэд хамгийн тохиромжтой хугацаа нь 12 дугаар сарын 10-аас 1 дүгээр сарын сүүл хүртэл богинохон хугацаанд үргэлжилдэг байна.

 

 

Tags: trendtrendnews
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post
Байгаль бидэнд юу сануулж байна вэ

Байгаль бидэнд юу сануулж байна вэ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English