Орчин үед компаниуд оффисын ундны усаа илүү чанартай, найдвартай эх үүсвэрээс сонгох, өрхийн хэрэглээнд ус уух зөв дадал хэвшүүлэх, үнэ бус эх үүсвэр, найрлагыг чухалчлах хандлага эрчимтэй нэмэгдэж байна. Энэ өөрчлөлт нь компаниуд ундны усыг ажилтнуудын эрүүл мэнд, ажлын бүтээмж, байгууллагын соёлд чиглэсэн “стратегийн шийдэл” хэмээн үнэлэхэд хүргэж буй юм.
Үүний зэрэгцээ өрх гэрийн түвшинд ус уух зөв дадал нь хүүхдийн эрүүл өсөлт, дархлаанд шууд нөлөөлөх хүчин зүйл болж, эцэг эхчүүдийн сонголт илүү ухамсартай, мэдээлэлд суурилсан хэлбэрт шилжиж болжээ.
Усны хэрэглээ ийнхүү хувь хүний эрүүл мэндээс давж, нийгмийн хариуцлага, тогтвортой хэрэглээ, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох чухал шалгуур болон өөрчлөгдөж буй…
Эх үүсвэрийн найдвартай байдал – Чанарын бодит баталгаа
Хан Хэнтийн нурууны Тэрэлжийн сав газраас, газрын гүний 120 метрийн гүнээс олборлодог “Тэрэлж Байгалийн Эрдэст Ус” нь гадаргын бохирдлоос ангид, байгалийн тогтвортой орчинд бүрэлдсэн эх үүсвэрээрээ ялгарч байна.

Өнөөдөр хэрэглэгчид ундны усыг зөвхөн амт, үнэ, савлагаагаар нь сонгохоо больж, илүү ухаалгаар усны эх, ямар орчинд бүрэлдсэн, ямар технологиор боловсруулагдсан зэрэгт илүү их анхаарах болжээ. Эх үүсвэрийн найдвартай байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө, химийн нэмэлтгүй цэвэр технологи нь хэрэглэгчдийн сонголтын гол шалгуур болж байна. Ингэснээр ус нь энгийн хэрэглээнээс давж, итгэл, хариуцлага, тогтвортой хэрэглээний бэлгэдэл болон хувирч байна.
Усыг химийн бодисоор боловсруулалгүй, орчин үеийн цэвэршүүлэлт, ариутгалын технологиор дамжуулан байгалийн эрдсийн найрлагыг өөрчлөлгүй хадгалж хэрэглэгчдэд хүргэдэг нь чанарын тогтвортой байдлын үндэс.
pH 7.38 бүхий шүлтлэг, кальци, магни зэрэг хүний биед хэрэгтэй эрдсийг агуулсан бүтэц нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой төдийгүй эрүүл мэндэд чиглэсэн урт хугацааны сонголт байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэ нь “Тэрэлж” усыг зөвхөн ундны ус бус, эх үүсвэр, технологи, чанарын хяналтад суурилсан итгэл гэж тодорхойлох боломжийг олгодог.


