Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Шөнө гэрэлтэх хиймэл нар

Шөнө гэрэлтэх хиймэл нар

nogoon.mn by nogoon.mn
October 30, 2026
in Uncategorized @mn
0

АНУ-ын Калифорни мужийн Невадагийн нуруудын бүсэд орших Lone Pine хотын оршин суугчид шөнийн цагаар уулсын цаанаас ер бусын хурц гэрэл тусаж, цөлийн өргөн уудам газрыг гэрэлтүүлэхийг хараад гайхаж, цочирджээ. Энэхүү хачирхалтай үзэгдэл нь шөнийн цагаар дэлхий рүү нарны гэрэл тусгадаг хэдэн мянган толийг сансарт байрлуулах зорилготой нэгэн компанийн туршилт байв.

Уг туршилтыг АНУ-ын Reflect Orbital нэртэй стартап энэ сарын эхээр зохион байгуулжээ. Тус компани ирэх 10 жилийн хугацаанд сансарт 50 мянган хиймэл дагуул хөөргөж, дэлхийн зарим хэсгийг шөнөөр гэрэлтүүлэх зорилготой. Шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос санаа авсан мэт сонсогдож болох энэ санааг тэд бодит ажил хэрэг болгохоор зорьж байгаа аж.

You might also like

Ховор ан амьтан

Шилдэг гэрэл зургийн цаадах гунигт түүх

October 26, 2026
Ногоон дэлхий

Хөх тэнгэрийн жигүүртэн “нүүдэлчид”

October 9, 2026

Энэ оны долдугаар сард АНУ-ын Харилцаа холбооны комисс (FCC) тус компанийн анхны туршилтын хиймэл дагуулыг 2027 онд хөөргөх саналыг нь зөвшөөрчээ.

Дэлхийг тойрон эргэх уг хиймэл дагуул нь 18 метрийн диаметртэй толь ашиглан нарны гэрлийг дэлхийн гадаргууд ойролцоогоор 4.8 километр өргөнтэйгөөр тусгах боломжтой юм.

Энэ сарын эхээр Калифорнид хийсэн туршилт нь уг технологийг бодит орчинд ашиглавал ашиг тус нь ямар байхыг харуулах зорилготой байжээ. Хамгийн түрүүнд шөнийн эрэн хайх, аврах багуудад тус болно гэж тооцсон байна. Мөн тариалангийн талбайг нарны гэрлээр хангах, эвдэрсэн гудамжны гэрлийг орлох, цэргийн ажиллагаанд ашиглах зэрэг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой. Эдгээр үйлчилгээг гар утасны аппликэйшнээр нэг товч дараад идэвхжүүлэх боломжтой байхаар төлөвлөж байгаа аж.

Reflect Orbital компанийн хэвлэлийн төлөөлөгч “Манай технологийн анхны хэрэглэгчид нь эрэн хайх, аврах багууд байх юм. Бид үйл ажиллагаа явуулах газар бүрдээ орон нутгийн иргэд болон эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно. Энэхүү технологи хүний амь насыг аврахад хэрхэн тусалж болохыг харуулахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгджээ.

Харин АНУ-ын Байгаль орчны болон одон орон судлаачдын нэгдлүүд тус компанийн зорилгыг таатай хүлээн авсангүй. Өдөр, шөнө гэх байгалийн хэмнэлийг өөрчлөх нь зөвхөн хүмүүст төдийгүй зэрлэг амьтдын амьдрал, дэлхийгээс оддыг ажиглах боломж тэргүүтэй олон зүйлд сөргөөр нөлөөлнө хэмээн Reflect Orbital компани болон FCC-г тэд шүүмжилж байна.

Байгаль орчны эрх зүйн чиглэлээр ажилладаг Earthjustice гэх байгууллагын зүгээс “Хариулт нь тодорхойгүй олон асуулт, сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл их байна. Дэлхийн амьдрал бүхэлдээ өдөр, шөнийн хэмнэлд дасан зохицож, хувьсан хөгжсөн. Энэ хэмнэлийг өөрчлөх нь сайн үр дагаварт хүргэхгүй гэдгийг харуулсан асар их судалгаа бий. Шөнийн тэнгэрийг үндсээр нь өөрчлөх эрхийг эдгээр хүмүүст олгохоос өмнө заавал хэлэлцүүлэг хийж, нөлөөллийг нь шинжлэх хэрэгтэй. Ийм 50 мянган хиймэл дагуулын толь байрлуулах санал бол хэтэрхий туйлширсан хэрэг бөгөөд бидний мэддэг шөнийн тэнгэрийг үгүй хийх эрсдэлтэй” хэмээн анхааруулжээ.

Харанхуйн үнэ цэн

Өнгөрсөн наймдугаар сард Earthjustice байгууллагын зүгээс FCC-д хүсэлт гаргаж, олгосон зөвшөөрлөө дахин авч үзэхийг шаардсан байна. Шувуу, шавж, хөхтөн амьтад зэрэг олон төрлийн амьтан амьдрах, хооллох, үржих үйл ажиллагаа нь өдөр, шөнийн хэмнэлд тохируулдаг. Энэ хэмнэлийг өөрчлөх нь зарим зүйл амьтныг мөхөлд ч хүргэж болзошгүй.

Одон орон судлаачид шөнийн цагаар тусах хурц гэрэл нь одоо байгаа гэрлийн бохирдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Түүнчлэн дэлхийг тойрон эргэх хиймэл дагуулын тоо хяналтгүй өсөхөд оддыг ажиглах боломж улам хумигдаж, сансрын хог хаягдал нэмэгдэх боломжтой. 

Өдөр, шөнийн байгалийн ялгааг алдагдуулах нь хүний эрүүл мэндэд ч нөлөөлнө. Шөнийн цагаар тусах гэрэл нь хүмүүсийн нойр болон биеийн дотоод цаг, амьдралын хэмнэлийг алдагдуулах эрсдэлтэй.

Reflect Orbital компани өөрсдийн технологийн талаар эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр одон орон судлалын ажиглалтын газрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд болон зэрлэг амьтан олноор амьдардаг бүс нутгуудад гэрэл тусахаас зайлсхийхээр төлөвлөж байгаа аж. Тус компанийн хувьд Засгийн газар, холбогдох байгууллагуудын шийдвэрээс гадуур дур мэдэн ажиллах бус хамтран ажиллана гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж:
https://www.theguardian.com/us-news/2026/oct/26/california-sunlight-space-mirrors-satellites 

 

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English