Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт

“Ногоон биенес-Тогтвортой хөгжил” уриан дор Монголын энтрепренерүүд чууллаа

Ts.Buyanbat by Ts.Buyanbat
December 1, 2023
in Uncategorized @mn
0

You might also like

Uncategorized @mn

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Манай аймагт 100 000 хүн ирж суурьшин амьдрах боломжтой

February 8, 2024
Uncategorized @mn

С.Оюун: Монгол улс ногоон хөгжилдөө “Green Climate Fund”-аас 1.4 тэрбум ам долларын санхүүжилт батлуулж чадсан

February 8, 2024
МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачилгаар 2014 оноос жил бүр Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн чуулганыг зохион байгуулж иржээ. Ес дэх удаагийн чуулган “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж туршлага” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэх зорилгоор өнөөдөр чууллаа. Ер нь чуулган Энтрепренерийн талаар ойлголтыг нийгэмд түгээх, Энтрепренерийг хэрэгжүүлж буй олон улсын туршлагаас суралцах, оюутан, залуучууд, гарааны бизнес эрхлэгчдийн энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, бизнес эрхлэх ур чадварыг нэмэгдүүлэх, Энтрепренерийн боловсрол олгох зорилготой зохион байгуулагддаг байна. Чуулганы үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, Ойн газар, Усны газар зэрэг байгууллагууд бодлого зохицуулалтын асуудлаар, МУИС-ийн багш нар “Ногоон бизнес”-ийн боловсролын асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ТӨУҮГ, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, “Улаанбаатар ариутгал” компаниуд ногоон бизнесийн загвар хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа энтрепренерүүд, бизнес эрхлэгчидтэй хуваалцсан юм. Чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого боловсруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагуудын 55 зочид төлөөлөгчид оролцлоо. Мөн Энергийн инноваци-үхрийн фермээс гаралтай ахуйн био массын хаягдлыг зөв ашиглах, малын хаягдал арьснаас чийгийг удаан барих чадвартай бордооны технолги, органик хаягдал болон нэмэлт материал ашиглан бий хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэмнэлттэй батарей, зуухны зэрэг төслүүд танилцуулагдсан бөгөөд тусгай мэргэжлийн баг шалгаруулж шилдэг төслийг чуулганаас санхүүжүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм байна.
Tags: tagsnews
ShareTweet
Ts.Buyanbat

Ts.Buyanbat

Next Post
Ногоон эдийн засаг-Ногоон бизнес уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Ногоон эдийн засаг-Ногоон бизнес уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English