“Гоби Грийн Энержи” ХХК-ийг 2016 онд “Ньюком” компани болон Япон улсын “Террас Энержи” (өмнө нь “Эс Би Энержи”) компаниуд хамтран байгуулсан юм. Тус компани нь сэргээгдэх эрчим хүчний төслийн техник эдийн засгийн үндэслэл болон нар, салхины нөөцийн хэмжилт, судалгаа, тооцоог олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах чиглэлээр ажилладаг. “Гоби Грийн Энержи” компани сэргээгдэх эрчим хүчний салбарт 19 жилийн туршлага хуримтлуулсан салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгж билээ.
Тодруулбал, тус компани 2004 онд “Клин Энержи” ХХК, түүний дараа 2012 оноос “Клин Энержи Ази” ХХК-д харьяалагдаж, эдгээр салхин цахилгаан станцуудын төсөл хөгжүүлэлтийг гүйцэтгэх ажилд оролцож байсан юм. Харин 2016 оноос “Гоби Грийн Энержи” ХХК болон бие даан үйл ажиллагаа явуулах болж, шинэ төслүүд дээр ажиллаж эхэлжээ.
Тус компани Монгол Улсын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний “Салхит” болон Өмнөговь аймгийн “Цэций” салхин цахилгаан станцын нөөцийн хэмжилт, суурь судалгаа, төслийн хөгжүүлэлтийг гардан гүйцэтгэсэн юм.
Ийнхүү манай улсын эхний хоёр цахилгаан станцын судалгааг хийсэн анхдагчийн амжилт нь “Гоби Грийн Энержи” компанитай салшгүй холбоотой. Түүнээс гадна экспортын зорилгоор ашиглах Монгол Улсын анхны 1500МВт-ын салхин цахилгааны станцын төслийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэж, амжилттай батлуулаад байна.
Тус компани одоогоор Салхитад 24 МВт-ын PV нарны цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна хэд хэдэн төслийн хөгжүүлэлт, ТЭЗҮ-г бэлтгэх ажлыг “Гоби Грийн Энержи”-гийн хамт олон гүйцэтгэж буй.
Экспортын зорилгоор ашиглах анхны салхин цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэсэн
Мөн Монгол Улс даяар 20 гаруй сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хэмжилтийн станцын техникийн үйлчилгээ үзүүлж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгааг хийдэг юм. Тодруулбал, АНУ-ын “NRG” компанийн салхины 16, нарны эрчим хүч хэмжигч зургаан станцыг ашиглан хэмжилт судалгааг тасралтгүй 18 жил хийж иржээ.
Сэргээгдэх эрчим хүчний аливаа судалгаа, хэмжилтэд сүүлийн үеийн техник технологи ашиглаж байж тухайн төслийн ТЭЗҮ оновчтой зөв боловсрогдох учиртай. Тийм ч учраас тус компани үйл ажиллагаандаа лазер сканер технологи ашиглан 350 м хүртэл өндөрт салхины нөөцийн хэмжилт хийдэг LIDAR төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ.
Харин салхины станцуудад “NRG” компанийн “Calibration Certifi-cate” буюу албан ёсны Тохируулгын Гэрчилгээтэй хэмжигч төхөөрөмжүүдийг суурилуулан ажиллуулж байна. Харин хэмжилтийн мэдээлэл боловсруулахдаа “Symphonie Pro Desktop”, “Symphonie Data retriever”, “Windog- rapher”, нөөцийн тооцоолол боловсруулах үйл ажиллагаанд “PVsyst”, “Openwind”, “SAM”
зэрэг програмыг ашигладаг.
АНУ-ын “NRG” компанийн нарны нийлмэл цацрагийн автомат болон нарны шулуун цацрагийн ДТ-2 автомат станцууд нь нарны цахилгаан станцын төсөл боловсруулахад шаардлагатай бүх үзүүлэлтийг хэмждэг иж бүрэн төхөөрөмж юм. Уг станцууд нь нарны цацрагийн эрчим хэмжихээс гадна орчны температур, даралт, чийгшил, хур тунадас, салхины хурд, чиглэл зэргийг хэмждэг төхөөрөмжтэй гэдгээрээ давуу талтай.