Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хөдөлмөрийн баатар Б.Жамсран: Тужийн нарс бол ганц миний хүчин зүтгэл биш, маш олон хүний хөдөлмөрөөр бүрэн сэргэсэн юм

Хөдөлмөрийн баатар Б.Жамсран: Тужийн нарс бол ганц миний хүчин зүтгэл биш, маш олон хүний хөдөлмөрөөр бүрэн сэргэсэн юм

Ts.Buyanbat by Ts.Buyanbat
February 2, 2024
in Ногоон бодлого
0

You might also like

Ногоон бодлого

МАК ногоон технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулна

April 4, 2024
Ногоон бодлого

Фред хэмээх цэцэрлэгч африк залуу ногоочин болохын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой хэмээн зөвлөжээ

February 6, 2024
Б.Жамсран гуай түймэрт ихээр өртөж экспортод гаргаж ихээр сүйдсэн Тужийн нарсан ойд 20 сая гаруй мод тарьж ургуулан улсын ойн санд хүлээлгэн өгчээ. Б.Жамсран 1968 онд Москвагийн ойн техникийн дээд сургуулийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд орон нутагт ажиллаж байгаад нийслэлд ой хээрийн түймэртэй тэмцэх албан хортон шавьж устгах мэргэжилтнээр ажилласан байхдаа 1971 онд АН-2 маркийн хоёр онгоцоор Богд ууланд 18 хоног 10 мянга гаруй га талбайд хортон шавьж устгах зориулалтын хорыг цацаж, хортны голомтыг бүрэн устгасан байна. Одоо бол ганц нэг хоног л цацаж байгаа шүү дээ. Тэрээр Сэлэнгэ аймагт 1982 онд ирсэн юм. Тэр үед Тужийн нарс их сүйдээгүй байсан ч нөхөн сэргээх ажлыг 1973 оноос улс эхлүүлсэн байжээ. Гэвч 1985,1989, 1996 онуудад гурван удаа их түймэр Тужийн нарсанд гарч байжээ. Ялангуяа 1996 онд ОХУ-аас их түймэр орж ирснээр Тужийн нарс маш их хэмжээгээр шатаж ер нь гурван удаагийн түймэрт 46.5 га метрийн талбай дахь нарс үгүй болсон байна. Мөн 1990 онд ардчилал эхлэх үеэс Хятад руу мод гаргах шийдвэр гарсан тул Тужийн нарс хэмжээгээр огтлогдсон аж. Б.Жамсран их хурал, Засгийн газар Байгаль орчны яамаар хөөцөлдөж олон ч улстөрчидтэй уулзаж байж Тужийн нарсыг гадагш гаргахыг зогсоосон байна. “Зүгээр зүтгээд мод тарьчихъя гэсэн хүний мод ургадаггүй. Сэтгэлээсээ мод таръя гэсэн хүний л мод ургадаг.
Ойжуулах ажилд “Бугант” групп гээд мод бэлддэг том аж ахуйг татаж оролцуулаад 13 жил ноцолдож байж Тужийн нарсыг босгож ирсэн дээ. Тужийн нарс их олон хүний хүчээр боссон юм. Хүмүүс ганц миний бүтээсэн зүйл шиг санаад байгаа юм. Ганц миний хөдөлмөр биш шүү дээ. Тужийн нарсыг сэргээхэд олон хүний хөдөлмөр шингэсэн. Сэлэнгийн арван жилийн ЕБС-ын сурагч нар ойжуулах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс шүү дээ. Сэлэнгийн сурагчид, ард иргэд гээд энэ ойжуулах ажилд оролцоогүй хүн ховор” хэмээн ярьсан юм. Одоо тэрбээр 80 гаруй настай бөгөөд таван хүүхэд нь бараг бүгд ойн мэргэжил эзэмшиж ойжуулах ажилд оролцож байгаа юм байна.
Tags: trendnews
ShareTweet
Ts.Buyanbat

Ts.Buyanbat

Next Post
Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав нэг сая мод тарьжээ

Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав нэг сая мод тарьжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English