Аливаа гэр хорооллын айлын хашаа, байгууллагын хашаа нь талбайн 50 хувь нь барилга байгууламж байлаа гэхэд үлдсэн 50 хувь нь явган хүний зам, бие замах газар, бохирын цооног, түлээ нүүрсний юм уу цэцэрлэгжүүлэх талбай болдог. Нэг хашаанд Улиас, Улиангар, Хайлаас, Хар мод, Гацуур зэрэг том модноос 3-5 ширхэг, бие засах газрын орчинд 3 ширхэг монос, үлдсэн хэсэгт 10- аас дээш тооны жимсний мод байвал хашаа цэцэрлэгжсэн байдлаар харагдана. 10 ширхэг үхэрийн нүдний буттай айл жилд 40 кг жимс хураан авч болно. Монос бие засах газрын эвгүй үнэрийг дарж чадна.
1.Мод тарих тохиромжтой үе
Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд, мөн намар 11-р сар дуусахаас өмнө таривал хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг ажээ.
2.Модны тогоог хэрхэн бэлтгэх вэ?
Модны хэмжээнээс шалтгаалан үндэсний тойргоос 2 дахин том байхаар нүх буюу тогоогоо ухаж бэлтгэнэ. Хоёр метр орчим өндөртэй суулгацад 50х50 сантиметрийн диаметртэй тогоо ухаж бэлтгэх шаардлагатай. Суулгац тарихын урд өдөр нь ухаад бэлэн болгосон тогоогоо усаар дүүргэж хонуулбал их сайн.
3.Хөрс хамгийн чухал нь
Мод тарьж, ургуулахад хамгийн чухал зүйл нь хөрс. Хөрсөө 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь нь бордоо байхаар хольж бэлтгэх хэрэгтэй
4.Үндсийг огт гэмтээж болохгүй
Тогооны гол хэсэгт суулгацын үндсийг нугалж, гэмтээхгүйгээр жигд тараан суулгана. Суулгацын үндсийг гэмтээхээс сэргийлэн хөрсийг бага багаар үндэсний хүзүүвч хүртэл дүүртэл хийн сайтар чигжиж өгнө. Тогооны ирмэгээс доош ердөө 20 см зай үлдэх ёстойг анхаараарай. Ингээд модоо суулгасны дараа тогоог дүүртэл усална. Ус шингэж дуусмагц дахин тогоог дүүртэл усална.
5. Усалгааг хэрхэн хийх вэ?
Тарьсан модыг хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай.
Хамгаалалт
УЛИАС: 20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг чийгэнд дуртай. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах ач холбогдолтой. Намгархаг газар тарих, салхинаас хамгаалсан зурвас байгуулахад илүү тохиромжтой.
ХАЙЛААС: Манай орны байгаль цаг уур, эрс тэс хуурай газар ургах чадвар сайтай мод юм. Хайлаас өнгө үзэмж сайтай хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, чимэглэлд тохиромжтой хэлбэржүүлэх, ургамлан хашлага ургуулахад тохиромжтой. Ойн зурвас байгуулах, элсэрхэг нутгийг ойжуулах, эрэг гангыг бэхлэх зэрэг ойжуулалтын олон төрөлд ашиглаж болно.
БУРГАС: Хамгийн найдвартай “Байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн газар болон ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас цөлөрхөг газрыг ногооруулах хэлбэржүүлэлт хийж гоёл чимэглэлийн болон амьд хайс хашлага салхины нөмөр болгох зорилгоор зурваслан тарина. Дэлхий дээр нийт 300-400 гаруй зүйл бургас ургадгаас Монгол оронд 40 гаруй зүйл нь бий. Түүний дотор түгээмэл тохиолдох нь “таван дохиурт бургас” бөгөөд 16 метр хүртэл өндөр ургаж, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 5 метрийн өндөртэй ургана. Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
• Байшингаас-5метр
• Хашаанаас-3 метр
• Цахилгааны шугамнаас-4 метр
Нойл, муу усны нүхний ойролцоо
МОНОС: Хүйтэнд тэсвэртэй, хурдан ургадаг навчит мод юм. 3-7 м өндөр ургадаг. 40 жилээс дээш насжилттай мод юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй тас хар өнгөтэй, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй. Монос 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл болон жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй. Үрээр болон мөчрөөр тарьж ургуулдаг. Хотын парк цэцэрлэгт тарихад тохиромжтой, гадаад байдлын хувьд гоёмсог цэцэг нь бал агуулдаг.
Амьд хашлага, хамгаалалт
ШАР ХУАЙС: 6 метр хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал. Шар цэцэгтэй. Өргөстэй сөөг. Буурцагт ургамал учир хөрсийг азотоор баяжуулдаг. Хэлбэржүүлэлт сайн даана. Сүүдэрт дуртай. Амьд хашаа хийхэд тохиромжтой Шар хуайс нь өргөн тархсан чимэглэлийн ургамал бөгөөд тайралт, хяргалтыг маш сайн даадаг учир амьд хайс, хашлага хийхэд ашиглагддаг. Мод нь хүрэн голчтой байдаг ба маш бөх бат, уян чанартай учир жижиг модон бүтээлүүдийг хийхэд ашиглагддаг. Залуу мөчрөөр нь сагс сүлждэг. Шар хуайсыг мөн элсний нүүдлийг зогсооход ба хажуу, налуу газрыг нуралт, урсалтаас сэргийлж бэхлэхэд ашигладаг.4-7 м өндөр ургадаг олон наст ургамал юм. Тод ногооноос хар ногоон хүртэл өнгөтэй анхилуун үнэртэй. Онцлог: Зургаан метр хүртэл өндөр ургадаг модорхуу сөөглөг ургамал.Мөчир ногоон саарал. найлзуур нь ногооноос шаргал хүрэн.Навчны дагавар өргөслөг. Навчис өдлөг нийлмэл Навчинцар дөрөв, найман хос зууван цэцэг ганц нэгээрээ юм уу, 5 хүртэл бөөнөөр байрлана. Цэцгийн шилбэ 2 -5 см урт, үзүүр хэсэгтээ үетэй. Цоморлог өргөн хонхорхуу. Дэлбэ шар. Буурцаг шугаман бортгорхуу, З,5- 6 см урт, нүцгэн. Цэцэглэх, үрлэх хугацаа 6,7,8дугаар сар Таналт, хяргалт сайн даана.
Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Үхрийн нүд нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, хоолонд дуртай болгон гэдэс өвдөлтийг зогсоох, шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх, олон янзын аминдэм агуулдгийн ачаар өвчтөнийг тэнхрүүлэн цус багадах, турж эцэх үед хэрэглэхэд тустай. Шүүсээр нь хоолойн өвчин, хөхүүлэн ханиалгахыг эмчилдэг бөгөөд навч нь бөөрний үйл ажиллагааг тордон идэвхжүүлж, туулайтах өвчний үед хэрэгцээтэй. 1-2 настай суулгацаар тарихад 2-3 дахь жилээсээ үр жимсээ өгч эхэлнэ. Анхны жимслэлтээс хойш 10 жил ургац өгөх бөгөөд үүний долоон жилд нь найдвартай өндөр ургац өгнө.
Долоогоно: голын хөндий, хусан төгөл, жалгын гүехэн ам, сийрэгхэн ойн захад ургадаг. Яс мэт хатуу модлогтой,бат бөх улаан хүрэн найлзууртай, 2.5-4см урт, 3 мм бүдүүн шулуун өргөстэй, навчны хоёр тал нь үрчлээтэй дээд тал хар ногоон, доод тал нь цайвар ногоон, сийрэг үслэг, навчны хэлбэр дүгирэгдүү ромбо маягтай үзүүр нь шовх, цэцэг нь жижигхэн цагаан өнгөтэйбагцалж ургадаг, эвгүй үнэртэй 5-6 сард цэцэглэж, 8.9 сард жимсэлдэг.Жимс нь гялалзсан, бөөрөнхий 2 см хүртэл диамертэй, час улаан эсвэл хүрэндүү шар өнгөтэй. Жимсний зөөлөн эд нь гурилархуу, 2-5 ястай, исгэлэндүү амтлаг амттай.
Долоогоны мод нь 40 жил ургах, амьдрах чадвартай, өтгөн шигүү мөчиртэй, өндөр гуалиголон улаан шаргал жимстэй мод нь ихэмсэг баян ноён дүртэй учир “ноён мод” гэж нэрлэжээ.
Чацарганыг хавар эрт болон намрын эхэн сард тарихад тохиромжтой. Хэрэв хүнд хөрстэй газарт тарихаар болбол хүлэрт хольж хөнгөн хөрсийг урьдчилан бэлтгэнэ. Энэ холимог хөрсөө тарих нүхэнд хийхдээ фосфорын бордоо 300 гр, кали 50 граммыг нэмж чацарганаа суулгана. Тарьж байгаа чацарганы суулгацын үндэсний хүзүүвчийг 5-8 см-ийн гүнд шороонд булж суулгаад хөрсийг сайтар нягтруулсны дараа хангалттай усална.Усалгааг нэг модны тогоонд 40-50 л ус шингэхээр тооцож усална. Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Нэг газарт 4-6 эм модонд нэг эр мод байхаар тооцож зонхилох салхины дээд талд нь эр модыг тарьж суулгана. Эр модондоо тэмдэглэгээ хийвэл сайн. Жимс өгөх үед эм модноос жимс гарахгүй бол эр модны мөчрийг аван тоос хүртээнэ.
ГОЛТ БОР: Нил ягаан цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Чимэглэлд тохиромжтой том сөөг мод. 2.5-3 м хүртэл өндөр ургадаг бутлаг ургамал бөгөөд Европын зүүн өмнөд хэсэг болон Азийн зүүн хэсгээс гаралтай. 5 сарын сүүл үеэс эхлэн 19 орчим хоног цэцэглэдэг байна. Цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас төгөл зэргийг байгуулахад нэн тааламжтай. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм.6 сарын 15-с 7-р сарын эхнээс сүүл хүртэл цэцэглэдэг. Цэцэрлэгжүүлтэнд ганц нэг хэсэг бүлгээр таривал зохимжтой. Тарих нүхний хэмжээ 60х50 см байна. Элс, хар шорооны холимог хөрсөнд таривал зохино 3-5 м өндөр ургадаг 40-50 наслана.
АГЧ МОД: 3-7метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. Хүйтэнд тэсвэртэй. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
ГҮЙЛС: 2-2,5 метр өндөр ургадаг. Тарималжуулж хот цэцэрлэгжүүлэх ажилд ашигладаг. Хот суурин газар гудамж, цэцэрлэгт хүрээлэн, хувь хүн хашаандаа ганц нэгээр тарихад тохиромжтой. Сайхан цэцэглэдэг, хяргалт таналт сайн даадаг. Монгол сакура хэмээн нэрлдэг. Цэцэглэх үедээ маш үзэмжтэй харагддаг. 5дугаар сард цэцэглэдэг ба цагаан, ягаан өнгөтэй навчлахаасаа өмнө сакура мэт дэлгэрдэг. Гүйлс ихэвчлэн уулын энгэр газарт хайргархаг, элсэнцэр хөрсөнд сайн ургана. Ургах орчны нөхцөл харьцангуй уулын энгэр учраас гэрэлд дуртай ургамал юм.
• Байшингаас- 3 метр
• Хашаанаас-1 метр
• Цахилгааны шугамнаас-4 метр орчим газарт тарихад тохиромжтой.