Манай банк анхны ногоон бондыг гадаадад гаргахад IFC нь Монголын анхны ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг зохион байгуулж, $15 саяын хөрөнгө оруулалт хийсэн. Түүнчлэн Нидерландын хөгжлийн банк $35 сая, нийт 60 сая долларын санхүүжилтийг татсан. Энэ санхүүжилтээр ногоон болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжинэ. Мөн манай банк Монголын Хөрөнгийн бирж дээр ногоон бонд гаргана. Энэхүү бонд нь төгрөг болон ам.доллар бүхий холимог бонд байх юм. Монголын харилцагчдаасаа 17 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлтийг хийх бол гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас 25 сая ам.долларыг татан төвлөрүүлнэ. Бид хэрэглээний 4, бизнесийн 9 төрлийн ногоон зээлийг батлан гаргасан. Эдгээрийнхээ хүрээнд зээлээ олгож буй. Өнөөдрийн байдлаар манай банкнаас олгосон нийт ногоон зээлийн багц 165 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ оны эхний улирлын байдлаар нийт арилжааны банкийн ногоон зээлийн багц 301.2 тэрбум төгрөг байгаагаас 38.5 хувийг ХААН банк дангаар бүрдүүлж байгаа юм. Энэ онд тус банк ногоон зээлийн багцаа өмнөх оны төгсгөлөөс 4 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийт зээлийн арван хувийг ногоон зээлд зориулах зорилттой ажиллаж байна гэлээ. Мөн манай банк 2024 онд хөрөнгийн биржид анхны ногоон бондыг гаргах зөвшөөрлийн Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч, бэлтгэл ажлууд хангагдаж эхлээд байна.