Дараах чадварыг эзэмшсэн хүн сэтгэл зүйн хувьд эрүүл байж чадна. Сэтгэл зүйгээ удирдах боломж бидэнд бүрэн бий. Тиймээс өөрийгөө танин мэдэх боломжийг өөртөө эхлээд олгох ёстой.
- Хооллохдоо бүрэн зажилж хоолны үнэр, амт, өнгө бүрийг ажиглан тайван сууж хооллоорой энэ нь өөрийгөө таньж мэдэх анхны алхам болдог. Хоол идэж байхдаа хоолондоо анхаарал хандуулахгүй байх нь өөрийгөө бүр мөсөн мартаж байгаатай адил. Үүнээс үүдэн амархан ядарч сульдах, уур бухимдахтай болох, сэтгэл санаа тогтворгүйжих , анхаарал төвлөрөхүй байх зэрэг олон сөрөг үр дагавар үүсдэг байна. Мөн ажиллаж амьдарч буй нөхцөл болон цаг агаарын байдалдаа тохируулан зөв хооллохыг хичээгээрэй.
- Өөрийгөө хайрлах, Эхлээд юунд, яагаад санаа зовоод байна вэ, гэдгээ тайван сууж тодорхойлох нь чухал. Дараа нь түүнийгээ хэрхэн шийдэх, хэрхэн даван туулах талаараа бодоорой. Цаашлаад өөрийгөө хайрлах аргад суралцах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж чадсан хүн бусдыг хайрлаж эргэн тойрноо илүү аз жаргалтай болгодог. Мөн ууланд алхах, иог болон спортоор хичээллэх, бясалгал хийж тархиа байнга амрааж өөрийгөө сонсож байхыг зөвлөж байна. Бие организм болон сэтгэл зүйн хувьд эрүүл хүн эргэн тойрноо эдгээгч амин дэм, аврагч хүч нь болж байдаг юм шүү.