Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хөх тэнгэрийн жигүүртэн “нүүдэлчид”

Хөх тэнгэрийн жигүүртэн “нүүдэлчид”

nogoon.mn by nogoon.mn
October 9, 2026
in Uncategorized @mn
0

Монголын мөнх хөх тэнгэрт жил бүр мянга мянган жигүүртэн айлчилж, нүүдэллэн өнгөрдөг билээ. Шувуудын зарим нь манай оронд зусдаг бол зарим нь хэсэг саатан амарч, хүчээ сэлбэсний дараа зорьсон газартаа хүрэхээр үргэлжлүүлэн нисдэг. Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь бямба гарагийг дэлхий даяар Нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэдэг юм. 

Монгол Улсад нийт 513 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 11 орчим хувь нь суурин, 33 хувь нь нүүдэллэж ирдэг, 41 хувь нь нүүдлийн үеэр дайран өнгөрдөг байна. Өөрөөр хэлбэл, манай оронд бүртгэгдсэн шувуудын 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралын хэв маягтай гэсэн үг. 

You might also like

Ногоон технологи

Дэлхийн сансрын долоо хоног

October 6, 2026
Ногоон дэлхий

Хүлэрт намгийн ашиг тус

October 2, 2026

Дэлхийд нүүдлийн шувуудын есөн том чиглэл байдгаас гурав нь Монгол Улсад бий. Номхон далайн баруун эргийн чиглэлээр нүүдэллэдэг шувууд манай орны зүүн хэсгээр дайран өнгөрдөг бол Зүүн Ази–Австралийн нүүдлийн замын шувууд улсын нутаг дэвсгэрийн бараг бүх хэсгээр нүүдэллэнэ. Харин Төв Ази–Энэтхэгийн чиглэлээр нисдэг шувууд Монголын баруун хэсгээр дамжин өнгөрдөг. Шувуудын хувьд эдгээр чиглэл нь зөвхөн нисэх чиглэл бус нуур, гол, намаг, ой, уулсаар холбогдсон амьд үлдэх орон зай нь юм.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуур орчмын ус намгархаг газар үүний нэг тод жишээ. Өргөн уудам талын дунд орших энэ бүс нутаг нь шувуудын хувьд үржих, идээшлэхээс гадна холын нүүдлийн замдаа буудаллан амарч, эрч хүчээ сэлбэх чухал газар болдог.

Дарьгангын байгалийн цогцолборт газарт 24 овгийн 94 төрөлд хамаарах 175 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг.

Энэ нь Монгол Улсад бүртгэгдсэн нийт шувууны зүйлийн гуравны нэгээс илүү хувийг хамарч буй үзүүлэлт юм. Тиймээс Дарьганга сум  нь зөвхөн тухайн нутагт амьдардаг шувуудын төдийгүй холын зам туулж буй нүүдлийн шувуудын хувьд чухал түшиц газар билээ. 

Нүүдлийн шувууд амьд үлдэхийн тулд нисэх замдаа хүний үйл ажиллагаанаас үүдсэн олон төрлийн эрсдэлийг тойрон гарах хүнд даваатай тулдаг. Барилга байгууламж мөргөх, цахилгааны шугамд цохиулах, гэрлийн бохирдолд зүг чигээ алдах, хууль бус ан агнуурт өртөх зэрэг нь байгалийн жамаараа нүүдэллэж буй шувуудын хорогдлыг нэмсээр буй.

Тодруулбал, цахилгааны хүчдэлийн шугам нь шувуудын үхэл, хорогдолд хамгийн их нөлөөлдөг. Иймээс нүүдлийн гол зам болон шувууд олноороо цуглардаг ус намгархаг газрыг дайран өнгөрөх 6–15 кВ-ын цахилгааны шугамд цохиулах эрсдэлийг бууруулах хамгаалах хэрэгсэл, шувуудад харагдах тэмдэглэгээг байрлуулах шаардлагатай байна. Мөн шинээр цахилгаан шугам төлөвлөхдөө шувуу судлаачдын зөвлөмжийг авч, нүүдлийн чухал зам болон амьдрах орчныг аль болох огтлохгүй байхаар төлөвлөх нь зүйтэй. Шугаман дэд бүтэц барих явцдаа ус намгархаг газар, булаг шанд, тойром, шувуудын үүрлэх болон түр буудаллах орчныг сүйтгэхгүй байх нь нүүдлийн шувуудыг хамгаалах үр өгөөжтэй юм.

Гэхдээ нүүдлийн шувуудыг хамгаалах нь зөвхөн мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагчдын хийх ажил биш. Гол, нуур, намаг усаа бохирдуулахгүй байх, шувуудын үүрлэх болон түр амрах газрыг сүйтгэхгүй байх, зэрлэг шувууг барьж тэжээхгүй, ан агнуур хийхгүй байх, нүүдлийн үед нь хэт ойртож үргээхгүй байх зэрэг бидний өдөр тутмын жижиг үйлдэл ч хамгааллын нэг чухал хэсэг юм.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Next Post
Нүүрстөрөгчийн кредит дараагийн экспортын боломж уу

Нүүрстөрөгчийн кредит дараагийн экспортын боломж уу

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English