Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Богдхан ууланд анх удаа экологийн гарц байгуулна

Богдхан ууланд анх удаа экологийн гарц байгуулна

nogoon.mn by nogoon.mn
September 30, 2026
in Uncategorized @mn
0

Монгол Улсад зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах зорилготой экологийн гарцыг Богдхан ууланд анх удаа байгуулахаар байршлыг нь эцэслэн тогтоожээ. Энэ шийдвэр нь хотжилт болон байгаль хоршин орших холбоосыг сэргээж, дэд бүтцийн төлөвлөлтөд байгаль хамгааллын асуудлыг шингээх эхлэл болж байна.

Богдхан ууланд халиун буга, бор гөрөөс, булга, туулай тэргүүтэй олон зэрлэг амьтад бий. Улирал солигдох, идэш тэжээл олох, ус хайх, үржил, үр төлөө аюулгүй өсгөх зэрэг шалтгаанаас үүдэн нүүдэллэх нь тэдний байгалийн жам, амьдралын шаардлага. Гэтэл хот тэлсээр авто зам, төмөр зам, хашаа байгууламж нэмэгдэхийн хэрээр экосистем хуваагдаж байна. Энэ тэнцвэргүй байдлыг амьдрах орчны хуваагдал хэмээн нэрлэдэг. 

You might also like

Ногоон технологи

Ногоон хиймэл дагуулын эрэлд

September 29, 2026
Ховор ан амьтан

Хүрээд ирэв үү, хүрэн баавгай

September 25, 2026

Амьдрах орчны хуваагдлын экологийн тэнцвэрт байдалд үзүүлэх сөрөг нөлөө нь амьтдын генийн солилцоо багасах, популяци жижигрэх, устах эрсдэл нэмэгдэх зэрэг томоохон асуудлыг хөндөнө. Үүнд, амьтад нүүдлийн үедээ өртдөг зам тээврийн осол, өргөст тор болон хашаа байгууламжид сүлбүүлэх мэтээс шалтгаалан тоо толгой буурах асуудлыг дурдах нь илүүц биз ээ. 

Монголын туршлага

Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах хүрээнд Монгол Улс авто болон төмөр замын дэд бүтцэд амьтдад зориулсан гарц төлөвлөх эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлсэн.

Тухайлбал, тал хээр, говь цөлийн бүс болон уулархаг нутгийн замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах, хориг хашааны үндэсний гурван стандартыг баталсан байна.

2022 оноос хойш 2000 гаруй км шугаман дэд бүтцийн дагуу 500 орчим байршилд нэг түвшний гарам болон нүхэн гарцыг стандартын дагуу байгуулжээ.

Үүний зэрэгцээ амьтдын нүүдлийн замыг төмөр зам тасалдуулах эрсдэлийг бууруулах зорилгоор 2019 онд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын дагуух идэвхтэй гурван цэгт хамгаалалтын торны бүтцийг өөрчилж, 85 хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер суурилуулсан юм.

Олон улсын шийдэл

Инженер болон биологичид хамтран тухайн бүс нутгийн газар зүйн онцлог, хамгаалах амьтны зүйлээс хамаарч хэд хэдэн төрлийн экологийн гарцыг төлөвлөн хэрэгжүүлдэг. 

Хандгай, буга, баавгай зэрэг орон зайн хэрэгцээ ихтэй том амьтдад зориулан замын дээгүүр хөрс, ургамалжуулалттай эко гүүр барьдаг бол туулай, тарвага тэргүүтэй жижиг биетэй болон үнэг, шилүүс, аргаль зэрэг дунд биетэй амьтдад шугам дэд бүтцийн доогуур нэвтрэх нүхэн гарц илүү тохиромжтой байдаг. 

Түүнчлэн чийглэг орчинд амьдардаг хавч, мэлхий, могой зэрэг хэвлээр явагчдад зориулсан тусгай туннель, модонд амьдардаг хэрэм, сармагчин зэрэг сүүгээр бойжигчдод зориулсан олсон гүүр зэрэг экологийн гарцны олон төрөл бий. 

Амьдрах орчин, гол горхийг хөндөхгүйгээр амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломж олгосноор тэдний аюулгүй амьдрах эрхийг хамгаалж, байгалийн тэнцвэрийг хадгалах шийдэл дэлхийн олон оронд өрнөж буй.

Канад, АНУ, Европын орнуудад зэрлэг ан амьтдын экологийн гарцыг амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ бий. Хойд Америкт хийгдсэн нэгэн судалгаанаас үзвэл ийм төрлийн бүтээн байгуулалт нь ан амьтдын эндэгдлийг бууруулж, хуваагдмал орчин хоорондын холбоог сэргээх боломжтойг нотолсон байна.

Жинхэнэ үр дүн

Экологийн гарцыг зураг дээр харахад бүх зүйл ойлгомжтой. Замын дээгүүр ногоон гүүр тавиад, түүгээр амьтад нүүдэллэснээр асуудал шийдэгдэх учиртай. Гэвч бодит байдал дээр амьтад хаа нэгтээ аюулгүй гарц байгааг ойлгоод, шууд ашигладаггүй.

Тухайн амьтны зүйлийн зан төлөв, хөдөлгөөний чиглэл, орчин нөхцөл, гарцын урт өргөн зэрэг олон нөлөөг нарийн судлах шаардлагатай.

Үр дүнг хянахын тулд гарц барихаас өмнө амьтад хаагуур нүүдэллэж байсан бэ? Барьсны дараах хөдөлгөөний өөрчлөлт, ослын бууралт, популяци хоорондын холбооны сэргэлт, тухайн амьтны зүйлийн үржил, тархалтад ямар өөрчлөлт гарсан бэ зэрэг асуултад амьтдын мөр, генетикийн дээж, камерын бичлэг, зам тээврийн ослын бүртгэл зэрэг урт хугацааны баримт дээр тулгуурлан хариулах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, экологийн гарцын ажил нээлтийн тууз хайчилснаар дуусахгүй харин яг тухайн үеэс эхлэх ёстой байдаг юм.

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English