Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Дижитал хувьсгалаас ногоон ирээдүй рүү

Дижитал хувьсгалаас ногоон ирээдүй рүү

nogoon.mn by nogoon.mn
September 23, 2026
in Uncategorized @mn
0

1990 онд дэлхийн хүн амын маш бага хувь интернетэд холбогдож байсан бол 2025 он гэхэд энэ үзүүлэлт 73.2 хувь болтлоо өсжээ. Мэргэжилтнүүд 2030 он гэхэд зургаа болон түүнээс дээш насны хүмүүсийн 90% нь интернэтэд холбогдох боломжтой хэмээн таамаглаж байна. Тэгвэл энэ дижитал хувьсгал хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн ногоон болгох боломжтой вэ?

You might also like

Ногоон бодлого

Цэнхэр алтаа хамгаалах шинэ эрин

September 18, 2026
Uncategorized @mn

Байгаль хамгаалал “томчуудын асуудал” биш

May 15, 2026

Баяртай, цаасны хэрэглээ

Цахим баримт бичиг, нэхэмжлэл, дижитал хэвлэл мэдээлэл хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсноор цаасан хэвлэл үүргээ дижитал орчинд шилжүүлж байна.

Гэвч энэ нь зөвхөн бичиг цаасны ажил хөнгөвчилж буй төдий зүйл биш аж. 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон Environmental Paper Network-ийн тооцооллоор нэг тонн цаас хэмнэх нь ойролцоогоор 17 модыг тайрахаас сэргийлж, 26 мянган литр ус хэмнэж, эрчим хүчний хэрэглээг 4,000 кВт-аар бууруулдаг байна. Шаардлагагүй зүйл хэвлэх, нэг удаагийн цаасан баримт гэх мэт хэрэглээг халж, цахим хэлбэрээр орлуулснаар ой болон усны нөөцийг хамгаалж буй.

Энэхүү үл үзэгдэх үйлдэл бүр нь ногоон хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх боломжтой юм.

Зайнаас ажиллацгаая

Зайнаас ажиллах боломжтой хүмүүс долоо хоногт ердөө нэгхэн өдөр гэрээсээ ажиллахад дэлхийн шатахууны жилийн хэрэглээний нэг хувь буюу 250 мянган баррелийг хэмнэх боломжтой хэмээн Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (IEA) шинжээчид үзжээ. Мөн гэрээс ажиллах үеийн өрхийн цахилгаан хэрэглээг оруулж тооцлоо ч жилд 24 сая тонн нүүрсхүчлийн хий агаарт тарахаас сэргийлж чаддаг байна.

Энэ нь дэлхийн томоохон хотын нэг болох Лондоны бүтэн жилд ялгаруулдаг хорт утаатай тэнцэх хэмжээний агаарын бохирдлыг сааруулж буй хэрэг юм.

Хэрэв энэ дадлыг улам гүнзгийрүүлж, долоо хоногийн 2-3 өдөр зайнаас ажиллаж хэвшвэл тээврийн салбараас ялгардаг хүлэмжийн хийг 10 хүртэлх хувиар бууруулах эерэг үр дүн гарна.

Үнэхээр ногоон шийдэл мөн үү

Дижитал технологи байгаль дэлхийд ээлтэй шийдлүүдийг санал болгодог ч бидний илгээсэн имэйл, хадгалсан гэрэл зураг, ашиглаж буй хиймэл оюуны чат бүрийн цаана асар том дата төв, серверүүд хором ч зогсолтгүй ажиллаж, их хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулдгийг үгүйсгэх аргагүй. 

Тиймээс технологи өөрөө шийдэл биш, харин ухаалаг хэрэглээ нь жинхэнэ шийдэл юм. Цахим хэрэглээ, түүнээс бий болох хэмнэлтийн дадал зуршил нь дижитал хөгжлийг бодитоор ногоон шилжилт болгож чадах юм.

Эх сурвалж:
https://www.iea.org/commentaries/working-from-home-can-save-energy-and-reduce-emissions-but-how-much 

Tags: topposttrendnews
ShareTweet
nogoon.mn

nogoon.mn

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English