Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Монголын говь байгалийн үнэт архив 

Монголын говь байгалийн үнэт архив 

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 13, 2026
in Ногоон дэлхий
0

Монголын говь нутгийн алтан шаргал хөрсөнд зөвхөн ашигт малтмал төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвийг мянганаас мянганд өртөөлүүлэх, дэлхийн шинжлэх ухаанд үнэлэгдэх өөр нэгэн “эрдэнэ” бий. Тэр бол 90 сая жилийн өмнөх дэлхий ертөнцийн ул мөр болох үлэг гүрвэлийн чулуужсан олдворууд юм. Энэ нутагт байгалийн баялаг хийгээд балар эртний дэлхийн нууцууд зэрэгцэн оршжээ.  

Үлэг гүрвэлийн олдвороор Монголын говь дэлхийд алдартай. Өндөг, яс, ул мөр гээд олон нээлт эндээс илэрч, эртний амьтдын хувьсал хөгжлийг тайлахад үнэт эх сурвалж болсоор ирсэн. Тэдгээрийн нэг нь сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны ертөнцийн анхаарлыг татаж буй Duonychus Tsogtbaatari хэмээх шинэ төрлийн үлэг гүрвэл юм.

You might also like

Ногоон дэлхий

Газраа үр хойчдоо бүтнээр нь хүлээлгэн өгмөөр байна

March 12, 2026
Ногоон дэлхий

Тэнгэрт мандсан “Том улаан сар”

March 6, 2026

Канадын Калгарын их сургуулийн дэд профессор Дарла Зеленицки судалгааны багийн хамтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас хоёр сарвуутай үлэг гүрвэлийн олдворыг илрүүлжээ. Судлаачдыг хамгийн их гайхшируулсан зүйл нь түүний сарвуу байлаа.

“Хоёр сарвуу”-тай үлэг гүрвэл

“Duonychus” гэдэг нь Грек хэлээр “хоёр сарвуу” гэсэн утгатай бөгөөд харин “Tsogtbaatari” нэрийг Монголын нэрт палеонтологич Х.Цогтбаатарыг хүндэтгэн өгсөн байна. Ихэнх ижил төрлийн үлэг гүрвэл гурван сарвуутай байдаг бол энэ амьтан зөвхөн хоёр том сарвуутай байв. Энэ нь палеонтологичдын хувьд нэн ховор, сонирхол татахуйц байсан шинжтэй байсан юм. 

Олдворын нэг сарвуу бараг бүтнээрээ хадгалагдан үлдсэн байсан нь тогтоогджээ. Тэр дундаа keratin буюу хумс шиг гаднах бүрхүүл нь хүртэл чулуужин үлдсэн байв. Бүрэн хадгалагдсан ийм бүтэц палеонтологийн олдворуудад тун ховор тохиолддог аж. Хэмжилтээр сарвуу нь 30 орчим сантиметр урт, хүчтэй муруй хэлбэртэй байсан байна.

Тус олдвор Монголын говиос 2012 онд олдсон. Харин шинжлэх ухаанд шинэ зүйл болохыг тогтоосон судалгаа 2025 онд нийтлэгдсэн бөгөөд судалгаанд Японы Хоккайдогийн их сургууль, Канадын Калгарын их сургууль болон Монголын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран оролцжээ.

Duonychus Tsogtbaatari ойролцоогоор 3 метр урт, 260 килограмм орчим жинтэй. Гадаад төрхөөрөө урт хүзүү, хүчтэй сарвуу бүхий энэ амьтан зарим талаар “аварга залхуут” амьтантай төстэй харагддаг байж магадгүй гэж судлаачид дүрсэлдэг. Тэрээр сарвуугаараа ургамлын мөчир татах, барих, атгах боломжтой байсан хэмээн тодорхойлдог. https://shorturl.at/bj0sm

Сонирхолтой нь, хоёр хуруутай гарын бүтэц үлэг гүрвэлийн хувьсалд өөр өөр бүлгүүдэд бие даан үүссэн байдаг. Дэлхийд алдартай махчин үлэг гүрвэл Tyrannosaurus rex мөн хоёр хуруутай гартай байсан ч эдгээр нь нэг гаралтай бүтэц биш юм. Энэ үлэг гүрвэл Therizinosauria хэмээх бүлэгт хамаарна. Тэд уг гарал нь махчин үлэг гүрвэлийн Theropoda төрөлд багтдаг ч хооллолтын хувьд ургамлаар хооллодог онцгой төлөөлөгчид юм.

Duonychus Tsogtbaatari 95–90 сая жилийн өмнө, хожуу цэрдийн галавын үед амьдарч байжээ. Тухайн үед өнөөгийн Монголын говь нь илүү чийглэг, өвс ургамал элбэг байсан байх магадлалтайг судлаачид онцолдог. 

Өнөөдөр Монголын говь нутагт уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа ч зөвхөн ашигт малтмал төдийгүй дэлхийн эртний түүхийн ул мөр илэрсээр байна. Монголын говь бол дэлхийн байгалийн түүхийг хадгалсан үнэт архив юм. 

 

Tags: toppostбайгаль орчин
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English