Сурталчилгаа

Дэлхийн усны өдөр

1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хөгжлийн хурлаар усны өдрийн тухай хэлэлцэж, 1993 оноос дэлхий нийтээр албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.

Энэ өдөр цэвэр усны ач холбогдлыг сурталчлах, усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг дэмжих зорилготой бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, цэвэр усны хомсдолтой тэмцэх уриалга гаргадаг. Монгол Улс 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

Дэлхийн нийт усны 97.5% нь далай тэнгисийн шорвог ус бөгөөд ердөө 2.5% нь цэнгэг ус юм. Усны хомсдол нь дэлхийн хэмжээний томоохон аюул юм.