Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Европын Холбоо, Европын Сэргээн Босголтын Банк хамтран “ Ногоон эдийн засаг-ногоон бизнес” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 90 орчим зочид төлөөлөгчид, Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Аксель Никайз, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Европын Сэргээн Босголтын банкны Уур амьсгалын Бодлого Эрхэлсэн захирал Харри Бойд Карпентер, ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нар оролцлоо.
МҮХАҮЖ-ийн ерөнхийлөгч Д.Энхтүвшин нээж үг хэлэхдээ: Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал үндсээрээ өөрчлөгдөн тогтвортой хөгжил, байгаль орчин ба нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хүний эрхийн асуудал бизнесийн салшгүй нэг хэсэг болж байна. Хэрэглэгч, хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн байгууллагууд бизнесийн өртгийн сүлжээ, ханган нийлүүлэлтийн бүхий л тогтолцоо, үйл явцыг хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй ногоон бизнестэй холбон анхаарч үзэх болсноор энэ нь ногоон бизнесийн оршин тогтнох чухал хүчин зүйлүүдийн нэг болоод байгааг онцолсон юм. Монгол Улс эрчим хүчний үр ашгийг тогтвортой хөгжилд зориулах, байгальд ээлтэй ногоон технологи, бизнесийг өргөн хүрээнд хөгжүүлэх, ногоон цогц бодлого, сайн туршлагууд, тогтвортой үйлдвэрлэлийн менежмент, ногоон төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх,экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжих, ногоон зээл, ногоон бонд зэрэг асуудлуудаар илтгэл тавигдаж хэлэлцүүлэг өрнүүллээ.
ЕСБХБ-ны уур амьсгалын бодлого эрхэлсэн захирал Харри Бойд Карпентер хэлэхдээ: Ногоон эдийн засаг гэдгийг амьдрал дээр шууд тодохойлоход үнэхээр хүнд асуудал. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй сөрөг асуудлуудыг хийхгүй зогоож чадвал товчхондоо ногоон эдийн засаг гэж томъёолж болно. Ногоон эдийн засгийн тулгуур гурван хөгжлийн салбар бол Аялал жуулчлал, Уул уурхай, Хөдөө аж ахуй гэж тодорхойлогддог. Байгалийн ашиглаж байгаа салбарууд боловч сөрөг хандлагуудыг гаргавал энэ ногоон эдийн засаг биш болно. Тэгэхлээр байгалийн баялгийг ашиглахад дагалдаж ёс зүйн тооцоолол заавал хийгдэх хэрэгтэй байдаг. Ногоон эдийн засаг өргөжиж, ногоон бизнес эрхлэгчдийн хүрээ тэлэхийн хэрээр эрчим хүч асар ихээр шаардагдана. Монгол улс бол сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхиар эрчим хүчийг хангах нөөцтэй. ЕСБХБ-наас 2010 оноос эхлэн ногоон эдийн засгийн тухай ярихад хэн ч ярьдаггүй ер нь мэддэггүй байсан. Бид ногоон зээл хүсэгчдэд санхүүжилт олгохоосоо өмнө зөвлөмжүүдийг өгдөг. Манай банк ногоон сангийн аргачлалуудыг болосвруулсан. Ногоон зээл хүссэн компани, иргэдийг бид гараас нь хөтлөөд маш чухал ногоон төслийг хийлгэж хэрэгжүүлэх зээлийг олгож байгаа гэлээ.
Мөн ХААН банкны ногоон санхүүжилтийн ахлах менежер Б.Сувд: Манай банк анхны ногоон бондыг гаргахад IFC нь Монголын анхны ногоон бондын эх үүсвэр босгох ажлыг зохион байгуулж, $15 саяын хөрөнгө оруулалт хийсэн. Түүнчлэн Нидерландын хөгжлийн банк $35 сая, нийт 60 сая долларын санхүүжилтийг татсан. Энэ санхүүжилтээр ногоон болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжинэ. Мөн манай банк Монголын Хөрөнгийн бирж дээр ногоон бонд гаргана. Энэхүү бонд нь төгрөг болон ам.доллар бүхий холимог бонд байх юм. Монголын харилцагчдаасаа 17 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлтийг хийх бол гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас 25 сая ам.долларыг татан төвлөрүүлнэ. Бид хэрэглээний 4, бизнесийн 9 төрлийн ногоон зээлийг батлан гаргасан. Эдгээрийнхээ хүрээнд зээлээ олгож буй. Өнөөдрийн байдлаар манай банкнаас олгосон нийт ногоон зээлийн багц 165 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ оны эхний улирлын байдлаар нийт арилжааны банкийн ногоон зээлийн багц 301.2 тэрбум төгрөг байгаагаас 38.5 хувийг ХААН банк дангаар бүрдүүлж байгаа аж. Энэ онд тус банк ногоон зээлийн багцаа өмнөх оны төгсгөлөөс 4 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийт зээлийн арван хувийг ногоон зээлд зориулах зорилттой ажиллаж байна гэсэн юм. Мөн тус арга хэмжээнд ногоон технологи , ногоон бизнесийн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үзэсгэлэн гарган оролцлоо.
No insights to s