Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Ус бол дайны зэвсэг мөн “бай”

Ус бол дайны зэвсэг мөн “бай”

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 16, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий
0

Нойр муутай хоносон шөнөө Софи нэг л зүйлд санаа зовсоор үүр цайлгадаг. Тэр бол ус тасрах вий гэсэн айдас. “Эцсийн эцэст бид цөлд амьдарч байгаа шүү дээ” гэж Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн энэ бүсгүй өчсөн юм. Газрын тос, байгалийн хий нь тус улсын эдийн засгийн амин зүрх бол ус амьдралын эх үндэс билээ.

АНУ, Израиль хамтран Иран руу дайрснаас хойш түүний айдас улам нэмэгджээ. “Хэрэв би дайсныхаа оронд байсан бол хамгийн үнэ цэнтэй нөөц болох ус руу нь л довтлох байсан. Уух усгүй болно гэх айдас надад өмнө нь огт төрж байсангүй” хэмээн Софи өгүүлэв.

You might also like

Ногоон бодлого

Ирээдүйн хотуудын тренд – Машингүй хот

March 15, 2026
Ногоон дэлхий

Монголын говь байгалийн үнэт архив 

March 13, 2026

Түүнтэй адил бодолтой хүмүүс Ойрхи Дорнодод улам олширсоор байна. Дайны үеэр тус бүс нутгийн хамгийн том давуу талын нэг нь хамгийн эмзэг цэг нь болж магадгүй. Энэ юу гэсэн үг вэ? Тус бүс нутгийн улсууд нь далайн давсыг шүүж, ундны ус болгож хувиргадаг цэвэршүүлэх үйлдвэрүүдээс маш их хамааралтай байдаг. Байгалийн онцлогос шалтгаалж усаар асар хомс эдгээр улс чухам ийм үйлдвэрүүдийн ачаар гольфын ногоон талбай, усан парк, цанын төв зэргийг бүтээн байгуулж чадсан. Харин одоо энэ бүхэн эмзэг цэг нь болж магадгүй.

Өнгөрсөн долоо хоногт далайн ус цэвэршүүлэх үйлдвэрт нь Ираны дрон гэмтэл учруулсан тухай Бахрайн улс мэдэгдсэн. Үүний өмнөхөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-д хандаж Кешм арал дахь далайн ус цэвэршүүлэх үйлдвэрт нь цохилт өгснийг буруушааж байв. Тус халдлагын улмаас 30 орчим тосгон усгүй болох аюулд оржээ.

Эдгээр халдлага нь Булангийн орнуудын 100 сая орчим иргэний усны асуудалд санаа тавих ёстойг харуулж байгаа юм. Иран улс усны ихэнх хэрэгцээг гол мөрөн, газрын гүний уснаас хангадаг боловч тус бүс нутагт байгалийн цэвэр усны эх үүсвэр тун бага. Кувейт, Оман, Бахрайн зэрэг зарим улсын ундны усны хангамж нь бараг 100 хувь далайн ус цэвэршүүлэх үйлдвэрүүдээс нь хамааралтай байдаг.

Эдгээр үйлдвэр, дэд бүтэц рүү зохион байгуулалттай халдлага үйлдэх нь “төсөөлөхийн аргагүй муу үр дагавар”-ыг дагуулна гэж Ютагийн их сургуулийн Ойрхи Дорнод судлалын төвийн захирал Майкл Кристофер Лов онцолж байна. Гэвч дайны нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй.

Саудын Арабын Рас-аль-Хайр ус цэвэршүүлэх үйлдвэр

Далайн уснаас хамааралтай вант улсууд

Тархай бутархай хүн амтай Булангийн улсуудыг газрын тос, байгалийн хийн асар их баялаг нь хүн ам бужигнасан, өндөр барилгууд бүхий мега хотуудын төвлөрөл болгон хувиргасан. Гэхдээ эдгээр хөгжил дэвшлийг харсан хүмүүс үүний цаадах нууц буюу ус цэвэршүүлэх үйлдвэрүүдийн тухай бараг мэддэггүй. Байгалийн баялгаас орж ирсэн орлогоор ийм үйлдвэрүүд байгуулсан нь гол мөрөн бараг үгүй цөлийн эдгээр улсын иргэдэд асар их үр шимээ өгсөн.

Өндөр даралтан дор мембран давхаргаар оруулж халаах, эсвэл эргэлдүүлэх замаар далайн уснаас давс, эрдэс, бохирдлыг нь шүүхийг давсгүйжүүлэх технологи гэж нэрлэдэг. Энэ бол өндөр зардалтайгаас гадна асар их эрчим хүч хэрэглэдэг арга юм. К.Ловын онцолсноор Булангийн улсууд нь “далайн уснаас хамааралтай вант улсууд” ажээ. Тэд бол далайгаас ус гаргаж авах үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчид гэдгийг тэрбээр онцолсон.

Тэр хэрээрээ эдгээр улс ийм үйлдвэрлэлээс хэтэрхий хамааралтай. Тухайлбал, Кувейт, Оманы усны хэрэгцээний 90 хувийг далайн ус цэвэршүүлэх үйлдвэрүүд хангадаг бол Бахрайнд энэ тоо 85 хувь, Саудын Арабт 70 хувь байдаг. Абу Даби, Дубай, Доха, Кувейт сити, Жедда зэрэг метрополис хотууд бараг тэрчигтээ “үйлдвэрийн” уснаас хамааралтай билээ.

Кувейт-Саудын Арабын хил орчмын газрын тосонд бохирдсон далайн эрэг. 1991.01.29

Ус бол дайны зэвсэг мөн “бай”

Иргэний зориулалттай дэд бүтэц рүү дайрахыг олон улсын хуулиар хориглодог. Гэвч дайтагч талууд энэ хуулийг тэр бүр дагаж мөрддөггүй. 1991 оны Булангийн дайны үеэр Иракийн тал Персийн буланд олон сая баррель газрын тос асгаж, энэ нь Булангийн улсуудын ус цэвэршүүлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байлаа. Тухайн үед Кувейт улс Турк, Саудын Араб зэрэг улсаас машинаар цэвэр ус зөөвөрлөж авахаас өөр аргагүйд хүрсэн.

Сүүлийн жишээ гэхэд Украины ус хангамжийн дэд бүтэц рүү ОХУ 100 гаруй удаа халдан довтолсон бол Израиль Газын зурвас дахь ус цэвэршүүлэх үйлдвэрүүдийг устгаж байв. “Ийм явдал харамсалтай нь тренд болж эхэллээ. Ус аль хэдийн дайны зэвсэг бөгөөд дайны бай болж хувираад байна” хэмээн Жоржтауны их сургуулийн олон улсын харилцааны дэд профессор М.Дауди өгүүлсэн.

Иран улс одоогоор Булангийн улсуудын ус цэвэршүүлэх үйлдвэрүүд рүү зохион байгуулалттай довтлоогүй байна. “Гэхдээ улс орных нь тусгаар тогтнолд эрсдэл учирвал тус улс ийн довтлохоос огт эмээхгүй. Тэр тусмаа Ираны нэн чухал дэд бүтэц рүү Израиль, АНУ дайрвал ийм явдал гарцаагүй болно” гэж Брандейсийн их сургуулийн профессор Надер Хабиби ярьжээ.

 

Сэтгүүлч, редактор: Н.Энхбаяр

Tags: topposttrendtrendnewsдэлхийд
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English