Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Мануул: Аюул тохиолдвол нүдээ аниад нуугдчихсан гэж боддог.

Мануул аюул тохиолдвол нүдээ аниад “нуугдчихсан” гэж боддог

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
March 5, 2026
in Ховор ан амьтан
0

You might also like

Ногоон дэлхий

Байгалиа хамгаалах нь ирээдүйгээ хамгаалж буй хэрэг

March 2, 2026
Ховор ан амьтан

Аргаль, угалз нь олон улсад “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлтэй.

February 5, 2026
Үлийн цагаан оготно болон хортон мэрэгчдийн тоо толгойг бууруулахад чухал үүрэгтэй Мануул нь ОХУ, Армен,  Иран, Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикистан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Монгол Улсад тархсан. Түүнчлэн бэлчээрийн даацыг хэвийн байлгах ач холбогдолтой амьтан юм. Тэрээр зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд хамгаалах тухай Вашингтоны конвенц(CITES)-ийн II хавсралтад бүртгэгдсэн “Олон улсын хэмжээнд ховордож болзошгүй” ангилалд хамаарна. Дэлхийн байгалийн нөөцийг хамгаалах холбоо (IUCN)-ны улаан номын “ховор” гэсэн зэрэглэлд багтдаг.
Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг бөгөөд Монгол орны Хөвсгөл, Хэнтийн уулсын таг, ялангуяа Архангай, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн нутгаар элбэг тархсан. Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн тал хээр, Дорнод монголын тал,  Алтайн цаад говь Зүүнгарын говь, Өмнийн говиудад ховор тохиолдоно. Монгол орны тайгын бүсээс бусад бүх нутагт тархсан. Цөлийн бүсээр ховор. Ойт хээр, бүх хэв шинжийн хээр, хад чулуут  бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь, цөлийн хадан уулсаар тохиолддог, хуурай гандуу, задгай нутагт байршилтай.
Гэрэл зургийг: Envato 
Онцлог шинж

Мануул (otocolobus manul) нь Төв Азид тархсан жижиг муур. Гэрийн муурын дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй. Мийнээс ялгагдах өвөрмөц шинж нь дугуй хүүхэн хараатай, хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөх бөгөөд өвөл сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурын үүлдрийн өвөг гэж ташаа үзэж байсан.

Гол төлөв бүрэнхий, шөнөөр идэвхтэй, ул мөрөө бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хүндрэлтэй байдаг. Ганц нэгээр явах бөгөөд нуугдмал амьдралтай. Ороо нийллэг хавар хоёрдугаар сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног бөгөөд тавдугаар сард эм мануул 3-6 “ногоолой” төрүүлж, үр зулзагаа дөрөв орчим сар өсгөнө. Байгальд 10 хүртэл насалдаг. Тэрээр тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, жижиг агуйд үүрлэж, үлийн цагаан оготно, чичүүл, огодой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтдаар хооллохын зэрэгцээ тарваганы мөндөл, туулайн бүжин, ятуу, жижиг шувуудаар хооллоно.

Зургийг: н.Энхбат 
Дархлааны систем нь сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед цуглаж, бусад үед ганц ганцаараа амьдарна. Биеэ хамгаалах чадвар муутай бөгөөд аюултай дайсан харахаараа нүүрэндээ аргал бариад, нүдээ аниад өөрийгөө нуугдчихлаа гэж боддог. Нүдээ аниад хэвтэхээрээ харанхуй болчихлоо гэж эндүүрээд хөдөлгөөнгүй болж санааширдаг өхөөрдөм амьтан. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй.
Мануул нь хээрийн экосистемийн идэш тэжээлийн хэлхээнд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ховордсон шалтгаан 

Олон улсын хэмжээнд Мануулын арьсаар дээл, хантааз, нударга, пальтоны зах, малгай хийх зорилгоор арьсыг нь худалдаалдаг учир хараа хяналтгүй агнаж, тоо толгой нь буурч байна гэж үздэг. Мөн үлийн цагаан оготнын (Lasiopodomys brandti) тоо толгойг зохицуулах зорилгоор хэрэглэж буй Бромадиолне химийн хорт бодист дам өртдөг, уламжлалт анагаах ухаанд гадар өөхийг нь эмчилгээний зорилгоор хэрэглэдэг зэрэг ч мөн адил ховордлын шалтгаан болж байна. 

 

Tags: topposttrendnews
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English