Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Үүл буудах технологийн эргэн тойронд

Үүл буудах технологийн эргэн тойронд

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
February 26, 2026
in Уур амьсгалын өөрчлөлт
0

Цөлжилттэй тэмцэх, агаарын бохирдол, хэт халалт, ган гачгийг бууруулах, усны хомсдол, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд зориудаар бороо оруулах буюу “үүл буудах” технологийг дэлхийн 50 гаруй улс оронд  ашиглаж байна.   

Борооны үүл нь тодорхой хэмжээний усан дуслыг өөртөө агуулдаг. Cloud seeding буюу хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрс хүчлийн хий, иодот мөнгөний бодисыг үүлэнд цацсанаар үүлэнд тархсан реагентийн тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж, бороо болон газарт унах нөхцөл бүрдүүлэхийг хэлдэг байна. Өөрөөр хэлбэл, өөртөө усан дусал агуулсан борооны үүлэнд иодот мөнгийг цацаж өгснөөр урвал явагдаж, тухайн үүлний усан дуслын хэмжээг томруулан орох гэж байгаа хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх инженерчлэлийн аргачлал юм. 

You might also like

Ногоон бодлого

COP17-ийн уриа: “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая”

February 6, 2026
Уур амьсгалын өөрчлөлт

Бүтээмж, тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийг бууруулах нь

January 30, 2026

Дэлхий даяар жилд хэдэн мянган пуужин ашигладаг бөгөөд зарим бүсэд хур тунадасны хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлдэг ч үр нөлөө нь байгаль, цаг уурын нөхцөлөөс хамаарч өөрчлөгддөг байна. 

Монгол Улс үүл буудах аргыг олон жил хэрэглэж ирсэн. 2023–2024 онд ган, зудын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор улам эрчимжүүлсэн түүхтэй. Харин 2023 онд нийт 40 гаруй экспедиц, 2000 орчим пуужин ашиглан үүлэнд нөлөөлсөн. Үүний үр дүнд тухайн бүс нутагт хур тунадасны хэмжээг 5–15 хувиар нэмэгдүүлсэн байх магадлалтай гэж дүгнэжээ. Түүнчлэн 2024 онд үүл буудахад 634 удаа пуужин ажигласан бөгөөд гол төлөв JFJ-1A загварын пуужин болон газрын генератор хэрэглэдэг байна. 

Эх сурвалж: NDTV.com, “Энэтхэг улсад үүл буудаж байх үеийн агаарт авсан зураг” 

Үүл буудах технологи олон улсад 

Хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийд тэргүүлдэг Хятад улс жилд дунджаар 200 сая ам.долларыг үүл задлан бороо оруулахад зарцуулдаг. Энэ чиглэлийн хүн хүчний оролцоо нь ч их гэдгийг 2018 онд үүл задлахад 50 мянга гаруй хүн ажиллуулснаас харж болно. Сонирхуулахад, Хятадын Засгийн газар таван сая км.кв буюу нийт хуурай газрынхаа талаас илүү хэсэгт үүл буудах аргаар бороо оруулдаг аж. 

АНУ-ын Засгийн газрын Хяналт, Төсвийн албаны мэдээллээр 2024 онд есөн мужид үүл буудах хөтөлбөр идэвхтэй хэрэгжжээ. Гэвч 10 муж ийм хөтөлбөрийг хориглодог, эсвэл хориглох тухай авч үзсэн гэсэн мэдээлэл бий. 

Пакистан улс 2023–2024 онд Лахор зэрэг мужид үүл буудах ажиллагаа анх удаа хийсэн бол Узбекистан 2026 онд 3–5 пилот туршилт явуулж, борооны хэмжээг 10–20 хувиар нэмэгдүүлэх зорилттой төслийг эхлүүлээд байна. Мөн Зимбабве улс 2025-2026 оны ургацын улиралд бороо нэмэгдүүлэх зорилгоор хоёр онгоц ашиглан газар тариалангийн бүсэд үүл буудах хөтөлбөр эхлүүлжээ. 

Олон улсын хэмжээнд үүл буудах технологид зарцуулах хөрөнгө 2034 он гэхэд 2.8 тэрбум ам.доллар хүрч өсөх хандлагатай тухай Emergen research байгууллага мэдээлсэн байна. 

Тодруулбал, БНХАУ 2014 оноос хойш хоёр тэрбум орчим ам.долларыг уг технологид зарцуулсан гэж АНУ-ын засгийн газрын тайланд дурдсан тухай The Washington post мэдээлжээ. Түүнчлэн Саудын Араб 2022 онд үүл буудах хөтөлбөрт 250 сая гаруй ам.доллар зарцуулсан бол АНЭУ жил бүр есөн сая ам.доллар зарцуулжээ.

Эх сурвалж: The Economist, “БНХАУ-д үүл буудаж байх үеийн агаарт авсан зураг” 

Үр дүн

БНХАУ-ын үүл буудах хөтөлбөрүүд нь түүхэндээ 168 тэрбум тонн бороо ороход нөлөөлсөн тухай албан бус эх сурвалж байдаг. Харин олон улсын  судалгаануудад тухайн бүс нутгийн бороо, цасны хэмжээг 5–15 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Түүнчлэн АНЭУ цаг уурын нөхцөлөөс хамаарч, 10–35 хувийн үр дүн хүртдэг хэмээн үзжээ.

80 гаруй жилийн түүхтэй үүл буудах технологийг олон улсын зарим шинжээч хэсэг зай талбайд хур тунадасыг нэмэгдүүлэх ч үр дүнгийн бодит нотолгоо хязгаарлагдмал гэж дүгнэсэн байна.

 

Tags: toppostУур амьсгалын өөрчлөлт
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English