Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Канад улсын ногоон туршлага

Канад улсын ногоон туршлага

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
February 11, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Ногоон эдийн засаг
0

Канадын Засгийн газар 2016 онд Пан Канадын хөтөлбөрийг боловсруулжээ. Тус хөтөлбөрт нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулах 50 гаруй арга хэмжээг тусгасан байдаг. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Канад улс 2030 онд нүүрстөрөгчийн ялгаралтыг 227 сая тонн-оор бууруулах зорилтыг дэвшүүлсэн. 

Канадын Засгийн газар 2015 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, ногоон өсөлтийг дэмжихэд 100 тэрбум канад долларын хөрөнгө оруулалт хийж, инновац, ногоон ажлын байрыг дэмжин, ижил зорилготой улс орнуудтай хамтран ажилласнаар уян хатан, тогтвортой, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг даван гарах, биологийн олон янз байдлыг хамгаалах хүрээнд хөгжиж буй улс орнууд руу ногоон санхүүжилтээ чиглүүлсэн. 

You might also like

Ногоон бодлого

COP17-ийн уриа: “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая”

February 6, 2026
Ногоон бодлого

Усны үр ашигтай хэрэглээ

February 3, 2026

Канад бол НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (GCF)-ийн найм дахь том хандивлагч. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц, Парисын хэлэлцээрээр томоохон үүрэг хүлээсэн улс орнуудын нэг.  

2015 оноос хойш Уур амьсгалын ногоон санд 600 сая канад доллар хандивлаж ногоон ирээдүйг бүтээхэд эдийн засгийн боломжоор хангаж байна. Үүнд Монголын уур амьсгал, цэвэр эрчим хүчний зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт ч багтаж буй. Мөн Уур амьсгалын сангаар дамжуулан 18 мега тонн хүртэлх хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсан нь нэг жилийн хугацаанд 3.5 сая орчим автомашиныг хэрэглээнээс хассантай тэнцэх үзүүлэлт юм. “Эрүүл орчин, эрүүл эдийн засаг” төлөвлөгөөндөө Канад улс таван үндсэн хэсгийг тусгасан байдаг. Тодруулбал үүнд: 

Эрчим хүчний алдагдлыг бууруулах:

Энэ хүрээнд орон сууцны эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг дэмждэг бөгөөд ингэснээр ногоон ажлын байр нэмэгдэж, амьдрал илүү хямд төсөр, тав тухтай болно хэмээн үздэг. 

Цэвэрхэн, хямд төсөр, байгальд ээлтэй тээврийг нэмэгдүүлэх: 

Сэргээгдэх эрчим хүчний технологид хөрөнгө оруулалт хийж, хотуудыг эрүүл орчинтой болгох, түгжрэлийг бууруулахын тулд утаагүй тээврийн хэрэгсэл, цахилгаан авто машин зэрэг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглахыг бодлогоор дэмжиж байна.  

Бохирдолд төлбөр ногдуулах:

Нүүрстөрөгчийн бохирдолд төлбөр тогтоох нь эдийн засаг төдийгүй байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн үр нөлөөтэйг дэлхий нийтэд харуулсаар байна. 

Аж үйлдвэр:

Тус салбарт ногоон өсөлтийг түүчээлж, давуу талыг нь өсгөх боломж бий. Тиймээс Засгийн газраас Канадын компаниудыг илүү инновацлаг байж, дэлхий дахинд хэрэгцээтэй шийдлүүдийг хөгжүүлэхэд нь дэмждэг. 

Байгалийн хүчийг ашиглах:

Канадын Засгийн газар хоёр тэрбум мод тарьж, байгалийн орон зайг ашиглан нөхөн сэргээхээр төлөвлөсөн. Ингэснээр бохирдлыг бууруулж, цаг агаарын эрс тэс үзэгдэлд илүү тэсвэртэй байх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй. Нөгөөтээгүүр биологич, хот төлөвлөгч, цэцэрлэгч, мод тарих хүмүүсийн олон мянган ажлын байрыг бий болох боломжтой гэж тооцоолжээ.  

Дэлхийн намгархаг газар болон ой тайгын 25, цэнгэг усны нөөцийн 20 хувь нь Канадад бий. Мөн Атлантын далай, Номхон далай, Хойд мөсөн далай дахь манай улсын эргийг тооцвол дэлхийн хамгийн урт эргийн шугамтай улс нь Канад. Түүнчлэн жигүүртэн шувууд, загас, хөхтөн амьтдын хамгийн таатай амьдрах орчинд тус улс хамаардаг. Тиймээс эдгээр үнэт баялгийг хайрлан хамгаалах нь Канад улсын “онцгой үүрэг” юм.

 

Канадчуудын 70 гаруй хувь нь хотын төвдөө амьдардаг. Тиймээс Канадын Засгийн газар үндэсний хэмжээнд Хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөтөлбөр хэрэгжүүлж тус хөтөлбөрөөр дамжуулан 130 сая канад долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Цэвэр технологийн салбарт тэргүүлдэг Канад улс сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг сүлжээ, уур амьсгалд ээлтэй ухаалаг хөдөө аж ахуй болон хог хаягдлыг дахин боловсруулах ногоон шийдлүүдийг дэлхийн улс орнуудад санал болгож байна.

 

Tags: toppost
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English