Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Монгол Улсаа хөгжүүлэх гэж байгаа бол аялал жуулчлалын салбараа хөгжүүлье 

Монгол Улсаа хөгжүүлэх гэж байгаа бол аялал жуулчлалын салбараа хөгжүүлье 

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
February 5, 2026
in Аялал жуулчлал
0

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын салбарын 7 хоног” арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр (II.04) салбарын төлөөллүүд жуулчны бааз, салбарын стандарт, Тусгай хамгаалалттай газар нутагт жуулчны баазын үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцлаа.

Оролцогчид Монголын аялал жуулчлалын салбар жилд 2-3 сар л ажиллах боломжтой байдаг нь бизнес эрхлэгчдэд хамгийн том дарамт болдгийг хэллээ. Тиймээс өвлийн аялал жуулчлалыг бодлогоор дэмжээд өгвөл хувийн хэвшил цааш хөгжүүлээд явах бүрэн бололцоотой гэдгийг онцолж байлаа.

You might also like

No Content Available

Сүүлийн жилүүдэд Монголд ирэх жуулчдаас илүүтэйгээр дотоодын аялагчид гадагшаа аялж байгаа нь анхаарал татаж байна. Үүний шалтгаан нь байгаль бус, аялал жуулчлалын үйлчилгээ, тав тух, амралтын газруудын дутагдал гэж салбарынхан үзэж байна. Хүмүүс их аялах, хол явахаас илүүтэй нам гүм, тав тухтай орчинд амарч, сэтгэл санаагаа тайвшруулах аяллыг сонгох болсон нь дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага гэж хэлж болно. 

Дотоодын аялагчдын хувьд үнэ хамгийн эмзэг асуудал хэвээр. Жуулчны баазууд жилийн ихэнх хугацаанд ажиллагддаггүйн улмаас эд хөрөнгө элэгдэж, засвар үйлчилгээний зардал ихэсдэг тул үнэ буулгах боломж хязгаарлагдмал байгааг бизнес эрхлэгчид тайлбарлав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн эрхзүйн зохицуулалт салбарт хүндрэл учруулж буйг олон төлөөлөл онцоллоо. Хураамж, татвар, хог хаягдлын хариуцлага, газрын эрх цуцлах эрсдэл зэрэг нь хувийн хэвшлийг итгэл алдахад хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор жуулчдаас орон нутагт аялсны хураамжийг “цайны мөнгө” хэлбэрээр байгаль хамгаалалд зориулж авах саналыг Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Анхбаяр дэвшүүлэв. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын онцлох байр суурийг товч хүргэе. 

Нээлттэй хэлэлцүүлэгт нийт 100 гаруй жуулчны бааз, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Жуулчны баазуудын төлөөлөл н.Батхүү: 

“Төрийн тусгай хамгаалалттай газрууд бол дарамтын газар. Усны хууль, Ойн тухай хууль, Газрын хууль, “хянан баталгаа”, “нарийвчилсан үнэлгээ” гэх мэтээр олон саад бэрхшээлийг давах хэрэгтэй болдог. Байгальд түшиглэж жуулчны баазын үйл ажиллагаа явуулъя гэхээр гэрчилгээг нь олгодоггүй. Төрийн шат дамжлага маш удаан, маш төвөгтэй. Жишээ нь би арван жил хуримтлуулсан бүх мөнгөөрөө бааздаа хөрөнгө оруулалт хийчихсэн. Одоо би түрээсийн байранд амьдарч байгаа. Баазад орсон хөрөнгө нь хөрөнгө биш болдог. Барьцаа хөрөнгөгүй, үл хөдлөхгүй хүмүүс зээл авч чаддаггүй. Баазын цомцог гэрүүд үл хөдлөх болж чаддаггүй. Бид ганц ганцаараа биш хуулийг өөрчлөхийн бүгдээрээ нэгдэж, хамтдаа тэмцье гэж хэлмээр байна.”  

Дундговь аймгийн төлөөлөл н.Амарсанаа:

Манайд Ойн тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчөөгүй газар бараг байхгүй. Өнөөдөр 1 сая жуулчин авахад орлогыг улсад тушаах хэмжээний хуулийн зохицуулалттай байгаа нь харамсмаар. Хоёрдугаарт, Аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн аялал жуулчлалын холбоо гэсэн хоёр тусдаа байгууллагатай. Мэргэжлийн аялал жуулчлалын холбоо зөвхөн гишүүн байгууллагад үйлчилж байна. Харин Аялал жуулчлалын холбоо нь ямар ч мөнгөгүй аялал жуулчлал эхлэх гэж байгаа хүнд ч үйлчилдэг. Тэгэхээр энэ холбоод эцэстээ аялал жуулчлалын салбарын эрх ашгийг л хамгаалдаг байх хэрэгтэй.      

Говь-Алтай аймгийн төлөөлөл: 

“Том зургаараа нэгдэж нийлж ажиллая. Монгол Улсаа хөгжүүлэх гэж байгаа бол аялал жуулчлалын салбараа хөгжүүлээч ээ гэж хэлмээр байна. Улс орны нүүр царай бол энэ. Хөрөнгө оруулалтыг л шийдэж өгөхгүй бол аялал жуулчлал хөгжихгүй. Энэ салбарт ажилладаг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Төрөөс дэмжээд өгөөч ээ, бид бүтээн байгуулалт, зам харгуйгаас эхлээд хийх юмаа хийе.”   

Дорнод аймгийн төлөөлөл н.Мөнхцэцэг:

“Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг хилтэй ойр байрладаг. Онон голын эрэг дээр манай дөрвөн улирлын амралтын газар зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тэгтэл хилийн цэргийн газраас гурван сар тутамд зөвшөөрлийн гэрчилгээ ав гэж шахдаг. Энэ мэт хүндрэлтэй асуудал зөндөө бий.”

Тус нээлттэй хэлэлцүүлэгт нийт 100 гаруй жуулчны бааз, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, салбарын стандартын шинэчлэл, бодлогын зохицуулалтад хувийн хэвшлийн саналыг тусгах шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ. Тэдний гол асуудал хяналт шалгалтын давхардал, ойлгомжгүй хуулийн зохицуулалтууд. 

 

Tags: topposttrendtrendnewsаялал жуулчлал
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post
Аргаль, угалз нь олон улсад “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлтэй.

Аргаль, угалз нь олон улсад “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлтэй.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English