Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Аргаль, угалз нь олон улсад “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлтэй.

Аргаль, угалз нь олон улсад “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлтэй.

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
February 5, 2026
in Ховор ан амьтан
0

Аргаль нь өндөр нам уулс, аараг толгод, довцог, манхан элс зэрэг бартаа сархиа, нугачаа бүхий ой модгүй газар идээшилнэ. Алтайн нуруунд 3500 м хүртэл, Өмнөговь, Алтайн өвөр говьд 1100 м-ээс дээш, Хөвсгөлд 1250-2500м өндөрт нутаглана. Алтай, Хангайн уулст зун мөнх цасны зах хүртэл нүүдэллэн тагийн нуга, царам, ар хажуугаар бэлчиж, өвөл уулын дундаас доош бэл энгэр газарт байршина.

Хээр цөлийн бэсрэг уулс, аараг толгодод цас, задгай ус, өвс ногоо дагаж улирлаар хол ойр нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг. Аргаль сүрэглэн амьдарна. Намар, өвөлд олноороо сүрэглэнэ. Зун өглөө болон оройн сэрүүнд, харин өвөл өдөржин идээшилнэ. Голдуу элдэв зүйлийн өвслөг ургамлууд, үет ургамал иднэ. Өвөл сөөглөг ургамлын мөчир иднэ. Ус болон бэлчээрийн нөөцөөс хамаарч улирлаар бэлчээрээ сэлгэдэг.

You might also like

Ховор ан амьтан

Алтайн уулсаар нутагтай Цоохор ирвэс

January 29, 2026
Ховор ан амьтан

Шаргын говийн Монгол бөхөн

January 26, 2026

2001 онд 13000-15000 толгой, 2009 онд хийсэн уулын туруутны судалгаагаар, аргаль хонь Монгол улсын хэмжээнд 50215.4 км2 талбайд тархсан бөгөөд дунджаар 18100 толгой нөөцтэй гэж үнэлжээ.

Сүүлийн 10 орчим жилд Хөвсгөл, Сүхбаатар аймагт аргаль хонины тоо толгой харьцангуй тогтмол, харин тархац нутгийн хэмжээ 9.7-8.9 дахин нэмэгдсэнээс Говьсүмбэр аймагт тархац нутгийн хэмжээ 3.2 дахин, Төв аймагт 2.3 дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад 1.2-1.9 дахин нэмэгдсэн, Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины тархац нутгийн хэмжээ 1.1-2.3 дахин багассан болохыг тогтоожээ. Дээр үеэс эхлэн өнөө хүртэл хууль бусаар агнаснаас ховордсон.

Цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэснээс дайжин зайлж байна. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл. Гол дайсан нь чоно. Бүргэд нялх хургыг барина. Хааяа ирвэс, шилүүс хорооно. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Аргалын тархац нутагт сүүлийн жилүүдэд уул уурхайн баялгийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн.

Ороо нийлэгт X-XI сард орж, IV-V сард хургална.  Үржилд 3-4 настайгаасаа орно. Байгалийн нөхцөлд 10-18 жил насалдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.

 

Эх сурвалж: “Монгол Улсын улаан ном”

Tags: toppost
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English