Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Зочин ихтэй зун

Зочин ихтэй зун

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
January 28, 2026
in Ногоон эдийн засаг
0

Монгол Улс 2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан бөгөөд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэж буй.

2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилттой. Үүний тулд энэ салбарт ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үздэг.  “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекс-2024”-ээр Монгол Улс 119 оноос 85-р байрт жагссан ба жуулчдын 75 хувь нь Монголын уламжлалт зан заншил, нүүдэлчин соёл, үзэсгэлэнт байгальд татагддаг байна.

You might also like

Ногоон бодлого

Уул уурхайн олборолтын дараа

January 28, 2026
Ногоон эдийн засаг

Хангайн бүс хэрхэн хөгжих вэ?

April 18, 2025

Ковид цар тахлын үед уналтад орсон аялал жуулчлалын салбар эдүгээ эрчимтэйгээр сэргэж, өнгөрсөн онд 1,4 тэрбум аялагч дэлхий даяар аялсан байдаг. Тэрээр жуулчид 1,9 их наяд ам.долларыг аялалдаа зарцуулсан нь салбарын хувьд ковидын өмнөх дээд амжилтдаа дүйцсэн тооцоо болжээ. 2025 онд 846,103 жуулчин Монгол Улсад зочилсон бол тэдний 55 хувь нь БНХАУ, ОХУ-аас иржээ.

Байгаль орчноо хамгаалдаг, соёлоо хүндэлдэг, орон нутгийн иргэдэд өгөөжтэй, ногоон хөрөнгө оруулалтыг баталгаажуулдаг тогтвортой аялал жуулчлалыг дэлхий нийтийн үзэл баримтлал хэмээн нийтээрээ үзэж байна. Аялал жуулчлал нь дэлхий даяар 300 гаруй сая хүнийг ажлын байраар хангадаг байна.

2026 онд дэлхий нийтийн анхаарлын төвд Монгол Улс орж, аялал жуулчлалын салбар ачааллын оргил үедээ хүрэх юм. Тодруулбал COP17, “Бэлчээр хамгаалах жил”-олон улсын малчдын форум, “Дэлхийн адууны өдөр”-олон улсын форум зэрэг  томоохон арга хэмжээнүүд Монгол Улсад зохион байгуулагдана.

Зарим жуулчид томоохон эвент арга хэмжээнээс илүүтэйгээр Монгол орны байгаль, соёл уламжлалыг сонирхон энгийн үеүдэд Монголыг зорих хандлага нэмэгдэж байна. 2026 он зочин ихтэй жил.

 

Tags: topposttrendtrendnews
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post
Алтайн уулсаар нутагтай Цоохор ирвэс

Алтайн уулсаар нутагтай Цоохор ирвэс

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English