Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Өнөөдөр цэвэр эрчим хүчний олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр цэвэр эрчим хүчний олон улсын өдөр тохиож байна

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
January 25, 2026
in Ногоон дэлхий
0

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/77/327 дугаар тогтоолоор цэвэр эрчим хүчний олон улсын өдрийг батласан бөгөөд дэлхий дахинд ногоон шилжилтийг эрчимжүүлэх, иргэн бүрийг хариуцлагатай хэрэглээ сонгохыг уриалсан өдөр юм. Энэ өдрийг тунхагласан учир нь 2030 он гэхэд Сэргээгдэх эрчим хүч, тогтвортой эрчим хүч хүртээх SDG7 зорилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам гэж тооцдог байна. Тэрээр дэлхий нийтэд 675 сая хүн одоог хүртэл тогтвортой цахилгааны эх үүсвэргүй амьдарч, 2.3 тэрбум хүн уламжлалт түлш хэрэглэдэг байна.

Байгаль орчны олон улсын өдрүүдийг НҮБ болон олон улсын байгууллагууд дэлхий нийтийн анхаарлыг нэгэн зэрэг төвлөрүүлэх зорилгоор бий болгодог билээ. Байгаль орчны асуудал нь нэг улс, нэг бүс нутгийн биш, хил хязгааргүй, хамтын хариуцлагатай сорилт учраас дэлхийн хэмжээнд ижил өдөр, ижил сэдвээр дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байдаг байна.

You might also like

Ногоон бодлого

Уул уурхайн олборолтын дараа

January 28, 2026
Ногоон дэлхий

Байгаль бидэнд юу сануулж байна вэ

January 21, 2026

🟢Байгаль орчин, уур амьсгалтай холбоотой олон улсын өдрүүд:
3-р сарын 21 – Ойн олон улсын өдөр
Ой, ойжуулалтын ач холбогдлыг таниулах зорилготой (НҮБ, FAO).

3-р сарын 22 – Дэлхийн усны өдөр
Усны нөөц, тогтвортой хэрэглээ, усны аюулгүй байдлыг онцолдог (НҮБ).

4-р сарын 22 – Дэлхийн эх дэлхийн өдөр (Earth Day)
Байгаль хамгаалах дэлхийн хамгийн өргөн хүрээтэй хөдөлгөөн.

6-р сарын 5 – Дэлхийн байгаль орчны өдөр
Байгаль орчны бодлого, иргэний оролцоог уриалдаг гол өдөр (НҮБ).

9-р сарын 16 – Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр
Монреалын протоколын ач холбогдлыг сануулдаг (UNEP).

🟢Амьтан, биологийн олон янз байдалтай холбоотой өдрүүд:
3-р сарын 3 – Зэрлэг амьтан, ургамлын олон улсын өдөр
Зэрлэг амьтдын хууль бус худалдааны эсрэг анхаарал татдаг (CITES, НҮБ).

5-р сарын 22 – Биологийн олон янз байдлын олон улсын өдөр
Экосистем, төрөл зүйлийн хамгааллын суурь ойлголтыг дэмждэг (CBD).

10-р сарын 4 – Дэлхийн амьтдын өдөр
Амьтны эрх, сайн сайхны асуудлыг хөнддөг.

🟢Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн өдрүүд:

1-р сарын 26 – Цэвэр эрчим хүчний олон улсын өдөр
Сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгч багатай хөгжилд анхаарна (НҮБ).

3-р сарын 30 – Хог хаягдалгүй олон улсын өдөр
Дахин ашиглалт, тойрог эдийн засгийг сурталчилдаг (НҮБ).

9-р сарын 23 – Тогтвортой тээврийн олон улсын өдөр
Ногоон хот, нүүрстөрөгч багатай хөдөлгөөнийг дэмждэг (НҮБ).

12-р сарын 5 – Хөрсний олон улсын өдөр
Хүнсний аюулгүй байдал ба газрын доройтлын асуудлыг онцолдог (FAO).

🟢Түүхэн ач холбогдолтой “ногоон” өдрүүд
4-р сарын 22, 1970 – Анхны Earth Day
Орчин үеийн байгаль хамгаалах хөдөлгөөний эхлэл.

6-р сарын 5, 1972 – Стокхолмын бага хурал
Байгаль орчныг хүний хөгжлийн төвд авч үзсэн анхны НҮБ-ын чуулган.

1992 он – Рио-де-Жанейрогийн Дэлхийн дээд хэмжээний уулзалт
“Тогтвортой хөгжил” ойлголтыг дэлхийд бодлогын түвшинд нэвтрүүлсэн.

Өнөөдрийн шийдвэр маргаашийн ирээдүйг тодорхойлно.

 

 

Tags: trendtrendnewsОнцлох мэдээ
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post
Шаргын говийн Монгол бөхөн

Шаргын говийн Монгол бөхөн

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English