Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Эх дэлхийгээ аврах боломж

Эх дэлхийгээ аврах боломж

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
January 15, 2026
in Ногоон бодлого, Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

You might also like

Ногоон дэлхий

Хуванцар ба Эрүүл мэнд

January 14, 2026
Ногоон бодлого

Ногоон эрчим хүч-“Сайн туршлага” 

January 5, 2026
🌱Хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75 хувь нь аль хэдийн үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85 хувиас илүү нь устаж үгүй болжээ.  Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500 мянган зүйлийн амьтан, ургамал, 500 мянган зүйлийн шавж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна.
Манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг нь илтгэдэг үзүүлэлт бол амьд ертөнцийн индекс юм. Энэ индексийг анх 1998 онд хэвлэсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоож иржээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21 мянга гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг бидэнд олгоод байна. Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр буюу 1970-2020 оны хоорондох 50 жилийн хугацаанд 73 хувиар буурчээ.
Түүнчлэн дэлхий дээр амьдрахад тохиромжтой нийт газрын 40 хувийг (4.2 тэрбум га) хүн төрөлхтнийг хоол хүнсээр хангахад ашиглаж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн бүх эдэлбэр газрын 82 хувь нь бэлчээр, малын тэжээл тариалахад ашиглагдаж байна. Хэрвээ бид өөрсдийгөө, оршин суугаа эх дэлхийгээ аврахыг хүсэж байгаа бол байгаль орчноо хамгаалах нь хамгийн чухал бөгөөд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлж, хөнгөн даацын автомашины 20–40 хувийг цахилгаан автомашинаар сольж, эрчим хүчний сүлжээгээ шинэчлэх шаардлагатай.

Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байх юм бол эх дэлхийгээ #аврах_боломжтой. 🌱

 

“Ногоон хөгжил” сэтгүүл, 2025 оны 01 дүгээр сарын тусгай дугаар  

Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

Tags: trendtrendnewsХүрээлэн буй орчинЭкосистем
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English