Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Хуванцар ба Эрүүл мэнд

Хуванцар ба Эрүүл мэнд

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
January 14, 2026
in Ногоон дэлхий, Уур амьсгалын өөрчлөлт
0

Хуванцар нь манай гарагт хамгийн өргөн тархсан материалуудын нэг хэдий ч хуванцар, түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар ойлголт хангалтгүй байна. Хуванцрын үйлдвэрлэл, хэрэглээ өсөхийн хэрээр хүн төрөлхтөн түүний нөлөөнд өртөх нь нэмэгддэг. Өнөөдрийг хүртэл хуванцрын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний судалгаанууд цооногоос боловсруулах үйлдвэр хүртэл, дэлгүүрийн лангуунаас хүний биед хүртэл, хог хаягдлаас агаар бохирдуулагч болон далайн хуванцар хүртэл хуванцрын амьдралын мөчлөгийн зөвхөн тодорхой үеүдэд төвлөрч байсан. Хуванцрын амьдралын мөчлөгийн үе шат бүр хүний эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулдаг. Хуванцрын амьдралын мөчлөгийн нөлөөг үнэлэхэд “Хуванцар хүний эрүүл мэндэд газар сайгүй заналхийлж байна” гэх аймшигт, бодит дүр зургийг тод томруунаар харж болохоор байна.

Хуванцар нь нуугдмал мэт санагддаг ч үнэн хэрэгтээ дэлхийн нийтийн эрүүл мэндэд хамгийн ил тод, өсөн нэмэгдэж буй хямралуудын нэг болсныг бөгөөд хуванцар бүтээгдэхүүнүүд хэрэглээний дараа жижиг хэсгүүдэд задарч, бичил хуванцар болон химийн хорт бодис хэлбэрээр хоол хүнс, ус, агаар, хүрээлэн буй орчныг бохирдуулсаар байна.

You might also like

Ногоон бодлого

Эх дэлхийгээ аврах боломж

January 15, 2026
Уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын өөрчлөлт Монголд

December 22, 2025

Дэлхий нийтэд хуванцрын үйлдвэрлэл жил ирэх тусам нэмэгдэж буй энэ үед түүний сөрөг нөлөө ч дагаад нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл бид өдөр тутамдаа хуванцрыг “хэрэглэж” байдгийг мэдэх үү? Хуванцар зөвхөн хүний биед:

  • Амаар залгих
  • Агаараар амьсгалах
  • Арьсаар дамжин нэвтэрч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг.

Хуванцрын үндсэн түүхий эдийг гидравлик хугарал буюу фракинг аргаар гарган авахад ашигладаг 170 гаруй химийн бодис нь хорт хавдар үүсгэх, мэдрэлийн тогтолцоог доройтуулах, нөхөн үржихүй болон өсөлт, хөгжилд хортойгоор нөлөөлөх, дархлааны тогтолцоог доголдуулах зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Эдгээр хорт бодисууд нь арьс, нүд болон бусад мэдрэхүйн эрхтэн, амьсгалын зам, мэдрэл, хоол боловсруулах тогтолцоо, элэг, тархинд шууд нөлөө үзүүлдэг нь баримтаар нотлогдсон.

Харин байгаль орчинд үзүүлэх хор нөлөөний хувьд хэмжээлшгүй их юм. Хуванцрын амьдралын мөчлөг хэрэглээд дууссаны дараа газрын хөрсөнд очоод хамгийн багадаа 500 жил “нойрсдог”. Нөхөн сэргэх хугацаа 500 жил. Хүний амьдралын мөчлөгөөр бол бидний үр удмын тав зургаадах үеэс дөнгөж “өндийнө”…

 

Эх сурвалж: “Хуванцар ба эрүүл мэнд – Хуванцар ертөнцийн далд өртөг” тайлан

Tags: COP17Хуванцар
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Next Post
Эх дэлхийгээ аврах боломж

Эх дэлхийгээ аврах боломж

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English