Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Уур амьсгалын өөрчлөлт Монголд

Уур амьсгалын өөрчлөлт Монголд

"Аюулын дохио"

Bolor Bolortsetseg by Bolor Bolortsetseg
December 18, 2025
in Уур амьсгалын өөрчлөлт
0

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй эмзэг орнуудын тоонд ордог. Тодруулбал, сүүлийн 84 жилд жилийн дундаж агаарын температур 2.46 C-ээр нэмэгдэхийн зэрэгцээ хур тунадасны горимд өөрчлөлт орсон нь цөлжилт хуурайшилтыг нэмэгдүүлж, бэлчээр, усны нөөцийн хомсдолд ороход хүргээд байна.

Парисын Хэлэлцээрт  нэгдсэн улс орнууд дэлхийн уур амьсгалын дулаарлын явцыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 түүнээс доош, цаашилбал, Цельсийн 1.5 хэмд хязгаарлахаар тогтсон. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дэлхий нийтээр 2010 оны байдлаар ялгаруулж байсан нүүрсхүчлийн хийг 2030 он гэхэд 43 хувь бууруулах, 2050 он гэхэд нийт ялгарлын хэмжээг шингээлтээс хэтрүүлэхгүй барих шаардлагатайг тогтоосон. Гэвч улс орнуудын 2015 онд дэвшүүлсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтот хувь нэмрүүд нь Парисын Хэлэлцээрийн зорилгыг хангах боломжгүй байгааг судлаачид нотолсон. Иймд, улс орнууд хүлээх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, зорилтуудаа ахиулах шаардлагатай тулгарч байна.

You might also like

Ногоон бодлого

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ СОРИЛТ:ДЭЛХИЙД БА МОНГОЛД

November 1, 2023
Ногоон дэлхий

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт: Дэлхийд ба Монголд

September 12, 2023

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж байгаа вэ?

Монгол Улсын нийт хүлэмжийн хийн 44.78 хувийг эрчим хүчний салбар дангаараа эзэлдэг. Эрчим хүчний салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 2020 онд 11.6 хувиар, 2025 онд 20.6 хувиар, 2030 онд 29.0 хувиар бууруулах боломжтой. Мөн барилгын дулаан алдагдлыг 2014 оны түвшнээс 2020 онд 20 хувь, 2025 онд 25 хувь, 2030 онд 40 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлжээ.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг 2007 онд баталж, 2015, 2019 онд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан нь чухал нөлөө үзүүлээд байна. Үүнд сүүлд оруулсан өөрчлөлтөөр олон улсын жишгийн дагуу өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын аргаар сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр зохицуулсан нь сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх үнийг бууруулах боломжийг бүрдүүлэв. Уг хууль нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татахад чухал хөшүүрэг үзүүлж, үүний үр дүнд сүүлийн жилүүдэд нар, салхины цахилгаан станцын тоо нэмэгдэж байна.

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон “150 мянган айл-Орон сууц Үндэсний хөтөлбөр”-т гэр хорооллын айл өрхийг орон сууцанд хамруулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа, үйлдвэрлэл, ногоон барилгын технологи нэвтрүүлэх талаар мөн тусгасан байна.

“Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого”-д тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл 2017 онд 10 хувь байгааг, 2021 онд 5 хувь, 2026 онд 2 хувь хүртэл бууруулах, нийт тээврийн хэрэгсэлд эко тээврийн эзлэх хувийг 2017 онд 17 хувь байгааг 2021 онд 25 хувь, 2026 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэсэн заалтууд оржээ.

Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Монгол Улсын Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө” зэрэг баримт бичигт хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлжээ.

Мөн бэлчээрийн малын тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэхээр заасан байна. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах тодорхой зорилтуудыг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн. Тухайлбал цөлжилттэй тэмцэх, эвдэрч, талхлагдсан газар, цөлжилт, ган, үерийн улмаас доройтсон газрыг сэргээх, бэлчээр болон байгалийн бусад нөөцийн зохистой ашиглалт, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилтыг тусгажээ.

Харин хог хаягдлын салбарт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд хог хаягдлын салбараас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. 2017 онд УИХ-аас батлагдсан “Хог хаягдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад хог хаягдлыг ил задгай шатаахыг хориглож, дахин боловсруулах, устгах, булах асуудлыг зохицуулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д хүн амын 60 хувийг 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох, УИХ-аар 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөрт нийтийн үйлчилгээний газруудыг ус хангамж, ариутгах татуургын системд холбох зэрэг зорилт дэвшүүлсэн нь шингэн хог хаягдлаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой болжээ.

Үр хойчдоо сайхан ирээдүйг бүтээхийн тулд тууштай, зоригтой, зөв алхам хэрэгтэй байна.

Олон улсын эрдэмтдийн судалгааны дүгнэлтээр 1850-аад оны өмнөх үеэс хойш бараг 1.1 C-ээр дулаарч, хур тунадасны горим өөрчлөгдөж, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтамж ойртож учруулах хохирлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо хангахын тулд өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна гэдгийг онцолдог.

Монгол орны экосистем уур амьсгалыг аливаа өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий болохыг олон тооны судалгааны дүн батлан харуулдаг. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулж, тэсвэрлэн үлдэх чадвараа бэхжүүлэх нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны ажилд шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургуулийн үйл ажиллагааг чиглүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй юм. Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсад маш олон сөрөг нөлөөлөл, эрсдэлийг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн бүх салбарт дагуулсаар байгаа. Энэхүү эгзэгтэй цаг үе нь биднийг бүх салбарт дагуулсаар байгаа. Энэхүү эгзэгтэй цаг үе нь биднийг төрийн нэгдмэл бодлого дор хувийн хэвшил, орон нутаг, судалгаа шинжилгээ, иргэний нийгмийн байгууллага гэх мэт бүх талтай үр дүнтэй хамтран ажиллаж, үр хойчдоо улам сайхан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай, зоригтой, зөв алхмыг хийхийг шаардаж байна.

“Ногоон хөгжил” сэтгүүл 2025 оны тусгай дугаар, ху 6-8.  

Tags: topnewstopnews toppost
ShareTweet
Bolor Bolortsetseg

Bolor Bolortsetseg

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English