Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Манай аймагт 100 000 хүн ирж суурьшин амьдрах боломжтой

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал: Манай аймагт 100 000 хүн ирж суурьшин амьдрах боломжтой

Ts.Buyanbat by Ts.Buyanbat
February 8, 2024
in Uncategorized @mn, Ногоон эдийн засаг
0

You might also like

Ногоон эдийн засаг

Хангайн бүс хэрхэн хөгжих вэ?

April 18, 2025
Ногоон эдийн засаг

Ж.Цогтбаяр: Уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж буй компаниудын үнийн өсөлтөөс олсон нэмэлт орлого 1,285.6 тэрбум төгрөгт хүрсэн

December 4, 2024
“Эдийн засгийн чуулган-бүсийн хөгжил” форумын төвийн бүсийн салбар хуралдаан дээр Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал “Манай аймаг 110 000 хүн амтай, бид дахин Дархан хотыг байгуулах ийм хэмжээний иргэдийг амьдруулж суурьшуулах дэд бүтэц, эрчим хүчээр бүрэн хангагдсан, дулааны шугамуудыг бүрэн сольж шинэчлээд байна. Цэвэрлэх байгууламж бараг хагас сая хүнтэй хотод зориулагдсан бөгөөд 10 000 айлын орон сууцыг шинээр барьж байна. Бага насны хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдсан, дунд сургуулиуд 1-2 ээлжээр хичээллэж байна хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Дархан-Уул аймагт Сэлэнгийн харьяалалтай дундаас дээш түвшний 25-35 мянга орчим бизнесменүүд үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар ноос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа бөгөөд Италиин компани арьс шир боловсруулах үйлдвэр барих гэрээ байгуулж судалгааны ажлаа дуусгах мөчид манай улс түүхий арьс шир экспортод гаргах шийдвэр гаргаснаар Италичууд нутаг буцжээ. Тэрээр бүс нутгуудад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгаа гэдэг ч төрөөс авч буй “амнат”-ын татвар ихэнх үйлдвэрүүдийг сөхрүүлж байна. Ажлын байрыг засаг төр бий болгохгүй хувийн хэвшил л хөгжүүлж чадна. Хэдийгээр миний бие хуралдаанд төрөө төлөөлөн оролцож байгаа ч шүүмжлэлтэй хандаж байна. Газрын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Газрын хууль хулгайчдад үйлчилж байна. Үйлдвэр барилга байшин барина ч гэдэг юм уу газар аваад үнэд орохыг хүлээж зарах гээд “хэдэн жил хав дарчихдаг”. Үүнээс болж газрын үнэ манай аймагт асар их үнэд орж хэдэн тэрбумаар яригдах болсон. Хоосон газрууд байвч авч болохгүй нэг хүний эзэмшилд байдаг. Хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулахгүй бол хураана ч гэдэг юм уу газрын хуулийг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Төр тоглоомын дүрмээ тодорхой болгох “амнат” татвараа эргэж харах, аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй бизнесменүүдийг сонсох, хууль эрхзүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Дарханчууд бид явган хүний замаа тавихдаа зүлэг халцарч хүмүүс ихээр зам хөндлөн гарч буй газруудыг гарц болгодогтой адил хаана ямар үйлдвэр байгуулах, юуг үйлдвэрлэхийг хувийн хэвшлийнхэн тодорхойлж чадна. Тэд эрсдэлээ ч өөрсдөө үүрэх ёстой. Харин дэд бүтэц, эрхзүйн орчин, бодлогоор төр дэмжиж ажиллавал үйлдвэрлэл түлхүү хөгжинө гэлээ.
Tags: trendnews
ShareTweet
Ts.Buyanbat

Ts.Buyanbat

Next Post
Фред хэмээх цэцэрлэгч африк залуу ногоочин болохын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой хэмээн зөвлөжээ

Фред хэмээх цэцэрлэгч африк залуу ногоочин болохын тулд дараах чадваруудыг эзэмшсэн байх ёстой хэмээн зөвлөжээ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English