Манай компани баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж цаашид удирдлага болгон ажиллах стратегийн дөрвөн чиг баримжаагаа баталсан юм. Бидний баримтлах стратегид байгаль орчны үйл ажиллагааны зорилго зүй ёсоор орж байна. Манай байгаль орчны асуудал нь эрсдэлд суурилсан орчны бохирдол, газрын доройтол, зэрлэг амьтдын амьдрах орчин, нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлөл үзүүлэх, усны нөөцийн зохистой хэрэгцээ зэрэг шаардлагыг хангаж ажиллахад оршдог. Түүнчлэн Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нутгийн унаган ургамал ашиглах дэвшилтэт технологи, шинэлэг арга аргачлал, итгэлцлэл бэхжүүлсэн хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, хөндлөнгийн аудит, “Нээлттэй өгөдөл” харилцан ойлголцлын санамж бичиг, хамтын ажиллагааг өргөжүүлэх орон нутгийн хамтын ажиллагаа, их сургууль, хүрээлэн, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллан байгаль орчны зорилтот ажлуудыг хэрэгжүүлж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “100 сая мод” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд мод, бут тарихаар хязгаарлахгүй цөлжилтийг бууруулах нөхөн сэргээлтийн чиглэлээр ажлууд давхар хийнэ. 2011 онд байгалийн ургамлын үржүүлгийн газар байгуулж энэ чиглэлээр ч шат дараатай ажлууд хийж байгаагийн нэг нь Өмнөговь аймгийн мод үржүүлгийн газруудыг шинээр байгуулах, зүүн бүсийн Цогт-Овоо сумын сум дундын ойн ангид жилдээ 500 мянган ширхэг тарьц суулгац үйлдвэрлэж гаргах хүчин чадалтай бүрэн механикжсан мод үржүүлгийн газрыг барьж өгөхөөр ажиллаж байна. Мөн 250 мянган ширхэг тарьц суулгац тарьж ургуулах хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг Ханбогд суманд байгуулахаар төлөвлөж байна. Энэ ондоо багтаад Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд ч мөн мод үржүүлгийн газруудыг байгуулна. Мөн хамгийн анхны эсийн өсгөвөрөөр нэн ховор ургамал болон говийн бүсийн унаган ургамлыг үржүүлж нөхөн сэргээлтэд ашиглаж байгаа юм. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 2023 онд 150 000 мод тарьж, алтны нинжа гэгдэх хүмүүсийн ухаж орхисон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 400 га газрыг нөхөн сэргээсэн. Үүнээс гадна говь нутаг дахь байгалийн гол буюу говийн сайрын гольдрилыг өөрчилж хүний гараар бүтсэн анхны эко голын урсацыг бий болгосон юм. 2003 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, 2004 онд орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, 2008 онд гүнийн хоолойн газар доорх усны нөөцийг батлуулсны дагуу ажиллаж Оюутолгой ХХК ус дахин ашиглалтын түвшинг 87 хувьд хүргээд байна. 2013 онд хог хаягдлын удирдлагын төвийг байгуулж нийт хог хаягдлынхаа 60 хувийг дахин боловсруулж хаягдлын цэг дэх эрдсийн бус хог хаягдлыг 50 хувь бууруулахаар ажиллаж байна.