Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English
No Result
View All Result
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон бизнес
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • Нүүр
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон бизнес
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
No Result
View All Result
Close menu
  • Бичлэг
  • Ногоон бизнес
  • Ногоон бодлого
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Ногоон эдийн засаг
  • Сурталчилгаа
  • Подкаст
  • Уур амьсгалын өөрчлөлт
Монгол орны мөнх цэвдэгийн 66 хувь 2060 онд хайлж дуусах төлөв гарчээ

Монгол орны мөнх цэвдэгийн 66 хувь 2060 онд хайлж дуусах төлөв гарчээ

Ts.Buyanbat by Ts.Buyanbat
October 11, 2023
in Ногоон дэлхий
0

You might also like

Ногоон дэлхий

Монгол орны ой модны эзэлж буй газар нутаг Европын дөрвөн орны ойн талбайтай тэнцүү

October 10, 2023
Ногоон дэлхий

НОГООН ТУСМАА БАЯН

September 14, 2023
Манай улсын ойн бүс нь дэлхийн гол гурван усны хагалбар дээр байрладаг буюу мөнх цэвдэг дээр оршдог байна. Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн оршдог бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог. Монгол орон цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад орнуудын дараа тавдугаарт орж Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар мөнх цэвдэг зонхилж байдаг байна. Хавар түрүүлж өвч ургамал урган ногоорч намар сүүлдэж шарладаг газар бол дов толгод бүхий газар юм.  Энэ нь  газрын дор битүү мөс буюу цэвдэг байгаа гэж судлаачид үздэг бөгөөд ихэвчлэн газрын гадаргаас овойж гарсан өндөрлөгүүд байдаг аж. Сүүлийн жилүүдэд довтой газар харлаад байдаг болсон. Энэ нь дэлхийн дулаарлыг илэрхийлэх бөгөөд цэвдэг үгүй болж байгаатай холбоотой юм байна.  Монгол орны хойд бүс нутгийн мөнх цэвдгийн мөс эрчимтэй хайлж эхэлснийг АНУ-ын Колородагийн их сургуулийн археологич Виллиам Тэйлор Австрали, Герман, Англи орны судлаачидтай хамтран хийж 2016 онд баталжээ. Монголын мөнх цэвдэг хайлснаар дэлхийн дулаарал эрчимжиж ялангуяа хөрш зэргэлдээ орших  ОХУ, БНХАУ-д уур амьсгалд сөргөөр нөлөөлнө. Мөнх цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас гол мөрөн ширгэх, ой мод хатах, цөлжилт нэмэгдэх зэрэг аюултай нөлөөлөл ихтэйг судлаачид анхааруулсаар байна. Монгол орны мөнх цэвдгийн 66 хувь нь 2060 он гэхэд хайлж дуусах төлөвтэй байгаа бөгөөд цэвдгийн хил 277 км-ээр агшсан байгааг судалгаанд дурьджээ.
Tags: topnewstoppost
ShareTweet
Ts.Buyanbat

Ts.Buyanbat

Next Post

Оюу Толгой ХХК-ийн байгаль орчны менежер Т.Самданжигмэд: Говийн унаган болон нэн ховор ургамлуудыг үржүүлж нөхөн сэргээлтэд ашиглаж байна.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Редакцын бодлого

ХАЯГ: Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 25-р хороо,
UB Tower Plus Office 204

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 7011-5476, 7011-5477, 9409-2904

No Result
View All Result
  • Ногоон бодлого
  • Ногоон эдийн засаг
  • Ногоон бизнес
  • Ногоон дэлхий
  • Ногоон технологи
  • Сурталчилгаа
  • mn Mongolian
  • en English